Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
Т.Мөнхсайхан: Цаашдаа бүх сумын ЭМТ-ийг эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай автомашинаар хангах бодлого барина
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх тогтолцоог бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгасан. Уг зорилтыг хэрэгжүүлэхээр ЭМЯ-наас хэд хэдэн ажил хэрэгжүүлж байгаагийн нэг нь сумдын эрүүл мэндийн төвийг  туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинаар хангах юм.



Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд түргэн тусламжийн 20 автомашин хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагааны үеэр эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглосон дээрх автомашинуудыг түргэн тусламжийн машины нэн хэрэгцээтэй байгаа Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг нийт 10 аймгийн 20 сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлэн, түлхүүрийг нь гардуулж өгсөн юм.



Нээлтийн үеэр Сайд Т.Мөнхсайхан үндэсний хэмжээний яаралтай тусламжийн тогтолцоог шинэ шатанд гаргахад түргэн тусламжийн чиглэлээр тусгайлан тоноглосон автомашинуудын хэрэгцээ өндөр гэдгийг онцлоод ЭМЯ-аас ирэх жилүүдэд бүх сумдын ЭМТ-үүдээ эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон, зөөврийн амьсгалын аппараттай, дефибрилятортой, хүчилтөрөгчийн баллонтой туулах чадвар сайтай машинаар хангах бодлого барьж ажиллана хэмээн мэдэгдлээ. Харин Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр Таехюн Ли “Toyota Land Cruiser 78 маркийн энэхүү автомашин нь Монгол орны цаг агаарын нөхцөлд тусгайлан зориулж тоноглосон, туулах чадвар нэн сайн” гэдгийг тодотгов. 



“Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд нийт 75 автомашин нийлүүлэхээс өнөөдрийн байдлаар ийнхүү эхний 20 машиныг нь хүлээлгэж өгөөд байна. Үлдсэн 55 машин нь оноос өмнө орж ирэх аж. 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.