Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
“Ногоон орон сууц төсөл”-ийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг энэ онд багтаан ашиглалтад оруулна

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд 5.6 га газрыг чөлөөлж, 13 блок бүхий нийт 462 айлын ногоон орон сууцны хорооллыг барьж буй.

Тус хорооллын барилга угсралтын ажлын талаар нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “НИТХ-аар Баянхошуу дэд төв орчмын 162 га талбайг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршлаар баталсан. Энэ хүрээнд “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. НЗДТГ, Азийн Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сантай хамтран төслийг хэрэгжүүлж байгаа” гэдгийг хэллээ.

Харин “Ногоон орон сууц” төслийн инженер П.Наранбаатар “Энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй 110 айлын дөрвөн блок орон сууцны барилга нь орох хаалганаасаа эхлээд нэг давхар тэр чигээрээ тусгай хэрэгцээт иргэдэд ээлтэй зохион байгуулалтаар хийгдсэн. Өөрөөр хэлбэл, өргөн хаалгатай, угаалгын өрөөнд тэргэнцэртэй иргэн бүтэн эргэх боломжтой гэдгээрээ онцлог юм. Мөн барилгын зураг төслийг олон улсын үнэлгээний стандартад нийцүүлж боловсруулж, уг зураг төслөөрөө барилга баригдаж байгаа. Энэхүү ногоон орон сууцны өөр нэг онцлог нь ашиглалтын зардал 25 хувиар багассан. Орон сууцныхаа урд хүлэмжтэй. Иймээс оршин суугчид өөрсдийн хэрэглээний ногоог хүлэмжинд тарих бололцоотой. Түүнчлэн үйлчилгээний төвүүдийг бий болгож байгаа учир хороолол дундаа иргэд ойр зуурын үйлчилгээгээ авах боломжтой болно” хэмээсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.