Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатарын гаргасан хүсэлтийн дагуу С.Зоригийн хэргийг ажлын хэсэг байгуулагджээ

Өнөөдөр аравдугаар сарын 2-ны өдөр. Одоогоос 26 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны энэ өдөр Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан гунигт өдөр. Иргэний Зориг Ногоон Намынхан С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.

Энэ үеэр тус намын дарга, УИХ-ын гишүүн Батын Батбаатар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн ажлын хэсэг байгуулах хүсэлтийг УИХ-ын чуулган дөнгөж эхлээд байхад гаргаснаа бүрэн эхээр нь уншиж танилцуулсан юи. Тэрхүү харамсалтай хэргийг илрүүлэх болов уу? гэж ард түмэн 26 жил хүлээжээ. 26 жил итгэл алдраагүй хүлээсэн иргэдийн хүлээлтийг талаар болохгүйн тулд УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насаа алдсан хэргийг илрүүлэх ажлыг түргэсгэх зорилгоор хүсэлт илгээсэн нь өнөөдөр биелэлээ оллоо.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Батбаатар “Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Ардчидсан хувьсгалын удирдагч С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэрэг одоог хүртэл 26 жилийн хугацаанд илрээгүй байна. Энэхүү хэрэг илрээгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан “хууль дээдлэх”, “шудрага ёсны зарчим” ноцтойгоор зөрчигдөж байгаа төдийгүй иргэд олон нийтийн төрд итгэх итгэлийн сулруулж, нийгмийн шудрага ёсны үнэлэмжийг бууруулж, Монгол Улсын сонгож авсан зам болох Ардчилсан Парламентын засаглалтай байх Үндсэн хуулийн үзэл санаа ганхах нөхцөлд хүргэж байна. Иймд Монгол Улсын Их хурлийн гишүүний хувьд С.Зориг агсны амь насыг хохироосон гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа өнөөдрийг хүртэл удааширсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт хангагдаж байгаа эсэхэд дүгнэлт хийх зорилгоор Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулах санал үүгээр хзргүүлж байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Ийнхүү Төр, нийгмийн нэр зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны амиа алдсан хэргийн жинхэнэ эзнийг олох ажил нэг алхмаар урагшилж С.Зоригийн хэргийн ажлын хэсэг байгуулагджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.