Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
“Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг ХБНГУ-ын Ж.Симоны нэрэмжит музейд гаргана

Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун ХБНГУ-ын Берлиний өвөг түүхийн музейн захирал Матисс Бемхофтой уулзаж, хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор 2026 онд “Чингис хаан: монголчуудын ертөнц” том хэмжээний олон улсын  үзэсгэлэнг алдарт Ж.Симон галерейд гаргахаар тогтлоо.  

Айлчлалын хүрээнд тус үзэсгэлэнд оролцуулах Хүлэгүгийн улс буюу Иль хант улсын Берлинд хадгалагдаж буй дурсгалууд, текстиль эдлэл, чулуун эдлэлийн лаборториудтай танилцав.

Энэ үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун Хумбольт форумын захирал Кохтой уулзаж, “Дэлхийд тархсан өв цуврал”-д Герман дахь Монголын өв каталогийг хэвлэн нийтлүүлэх эрхийг авч, удахгүй гаргахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд Берлиний Үндэсний номын сангийн Азийн тасагт буй Дьезийн XIII зууны монгол зураг, Турфанаас олдсон монгол бичгийн дурсгалууд, XIX зууны Халхын хошуудын зургаас хэвлэн нийтэлж оруулахаар захирал Каунтай тохиролцож, энэ онд багтаан эхний боть гаргахаар боллоо.

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хаан Үндэсний музей хамтран “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг дэлхийн нэр хүндтэй музейнүүдэд гаргахыг зорьсны үр дүнд  2027 он хүртэл захиалгаа ийнхүү авч чадлаа гэж Чингис хаан Үндэсний музей мэдээлэв.

Жеймс Симоны нэрэмжит галерей нь Берлин хот дахь Музейн арал буюу музейн цогцолборын төв хэсэг бөгөөд төрөл бүрийн музейг холбодог танхим юм. 2018 онд баригдсан энэхүү орчин үеийн барилга нь "Пергамон", "Боде", "Алтес", "Нойес" музейн түүхэн барилгуудтай харьцуулахад архитектурын хувьд эрс өөр өнгө аясыг харуулдаг. Жеймс Симон галерей нь Музейн арлын үйлчилгээний төвийн үүрэг гүйцэтгэхээс гадна түр үзэсгэлэнгүүдийг зохион байгуулдаг. Энэхүү барилгыг бизнес эрхлэгч, урлагийн бүтээл цуглуулагч Жеймс Симоны /1851-1932/ нэрээр нэрлэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.