Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
АТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны есдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, цалин, урамшуулал олголт, ажлын байрны тодорхойлолт, гэрээ, Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журам, тэдгээрийн хэрэгжилтэд тус тус дүн шинжилгээ хийв.

Төрийн байгууллага, албан тушаалтны батлан гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянах хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх, олголт, бүртгэлийн журам”, “Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”, Зам, тээврийн сайдын “Авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журам”, “Эрдэнэс Монгол” хувьцаат компанийн “Цалин хөлсний журам” зэрэг эрх зүйн актуудыг хянаж, санал хүргүүлэв.

“Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагад шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчин, хэрэгцээ шаардлага манай улсын нөхцөл байдал, түүнийг өөрчлөх боломж, олон улсын сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны есдүгээр сарын 26-ны өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Батлан хамгаалах яам, Хүний эрхийн Үндэсний Комисс, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын Хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны төлөөлөл оролцож, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын ерөнхий хуулийг батлуулахдаа үндэсний аюулгүй байдалд хамаарах асуудлаар шүгэл үлээсэн үед хамгаалах зохицуулалтыг нарийвчлан тусгах, цэргийн болон бусад холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шүгэл үлээгчийг хамгаалах хараат бус нэгжтэй байх зэрэг асуудлаар санал нэгдэв.

Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэг олгох сургалтыг нийт 251 хүнийг хамруулан зохион байгууллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.