Уншиж байна...
МОНГОЛЫН ХАМГИЙН ХАМГИЙН: Монгол орны хамгийн их хур тунадаст нутагОросын нисэх онгоцууд Балтийн тэнгис болон Норвегийн ойролцоо үзэгдсэний дараа НАТО тэднийг саатуулжээЧингэлтэй дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 100 хувийн гүйцэтгэлтэй байнаБайгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого төвлөрүүлэлт жил бүр нэмэгдсээр байнаХуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцсон 496 жолоочид хариуцлага тооцжээМОНГОЛЫН ХАМГИЙН ХАМГИЙН: Монголын хамгийн том талГашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар танилцуулга хийжээЦ.Баатархүү: Онц чухал мэдээллийг хадгалдаг дэд бүтэцтэй байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох шаардлагатайТуул голын усанд хийсэн шинжилгээний сорьцод гэдэсний савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрчээШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байнаТамхины хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр Австралийн Холбооны Улстай хамтран ажиллах талаар санал солилцжээИх хэмжээний орлогоо нуун дарагдуулж, татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээДүнжингаравын уулзварт гарсан галын хэрэгт 2 хүнийг яллагдагчаар татан шалгаж байнаА.Ундраа: Дотоод орчны бохирдлыг бууруулах зохицуулалтыг салбар бүрийн хуульд тусгах шаардлагатайХятадын Жухайд хотод багадаа 35 хүн машинд дайруулжээ
“Намайг шүүмжлэх эрх чөлөөг чинь би чамд өгсөн юм”  гэж Э.Бат-Үүл хэлж байсан шиг Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө хянуулах ийм тогтолцоог бий болгосон

-УИХ 126-уулаа болсны давуу буюу төсвийн хэлэлцүүлэг-

   126 гишүүнтэй анхны парламент анхны төсвөө хэлэлцэж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоог 126 болгохыг давуу талыг тухайн үед эрх баригчид тайлбарлахдаа “Парламент олон нам олон ургальч үзлийн төлөөллөөс бүрдэж чанартай хууль батлагдан гарах үндэс болно” гэж байлаа. Энэ ч биелэлээ олж 126 гишүүнтэй УИХ дөрвөн нам, нэг эвсэл буюу нийт зургаан намын төлөөллөөс бүрдсэн. Энэ УИХ-ын шийдвэрлэж буй хамгийн том асуудлуудын нэг нь Монгол Улсын 2025 оны төсөв. Төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах учиртай. УИХ 76 гишүүнтэй, Үндсэн хуульд өөрчлөлт оруулаагүй, гишүүд хүссэн бүхнээ төсөвт багтаах боломжтой байсан үед гишүүд хэсэг хэсгээрээ лоббидож төсвийн хэлэлцүүлгийг сунжруулан шөнө дөлөөр хуралдаж, хугацаанд нь арай хийн баталж амждаг байлаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүд Засгийн газраас өргөн барьсан төсвийн зарлагыг нэмэгдүүлэх боломжгүй болсон. 2021 оны төвийн хэлэлцүүлгээс хойш энэ зарчим үйлчилж төсвийн хэлэлцүүлэг цэгцэрч, сахилга баттай болж байлаа. Гэтэл 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдсэн энэ Засгийн газар олон нийт болон УИХ-ын гишүүдэд шүүмжлэгдэх төсөв оруулж ирлээ. Нэмээд УИХ-ын зарим гишүүн төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүйгээр дотор нь зохицуулалт хийх эрхээ эдэлж бужигнуулав.

   Үүнтэй холбоотойгоор “УИХ-д хоёроос дээш сонгогдсон гишүүд тойргийнхоо хөрөнгө оруулалтыг төсөвт шингээж байна” гэсэн шүүмжлэл гарсан юм. Шүүмжлэл гарч байгаа нь сайн. Шүүмжлэлийн дагуу засаж залруулж байгаа нь бүр сайн. Энэ бол УИХ-ын гишүүдийн тоог нэмсний нэг давуу тал. Олуулаа байх тусам л илүү хяналттай байж алдаа дутагдлыг олж хардаг гэдэг нь эндээс харагдаж байна. УИХ-ын гишүүд төсвийн төсөлтэй холбогдуулан Засгийн газрыг шүүмжилж байна. УИХ угаасаа Засгийн газарт ингэж л хяналт тавих ёстой. Засгийн газар, Ерөнхий сайд ч шүүмжиллээ гээд эгдүүцсэнгүй. Учир нь, Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг манлайлж өөрөө энэхүү тогтолцоог бий болгосон хүн шүү дээ. Улсын баатар, ардчиллын алтан хараацай Э.Бат-Үүл өөрийг нь шүүмжилсэн, шүүмжлэнгээ доромжилсон хүмүүст хандан “Намайг шүүмжлэх эрх чөлөөг чинь би чамд өгсөн юм” гэж хэлдэг шиг Ерөнхий сайд өөрийгөө хянуулах ийм л хяналттай тогтолцоог өөрөө хүссэн юм. Тэрээр өнгөрсөн долоо хоногт оролцсон хэд хэдэн арга хэмжээ, уулзалтынхаа үеэр “Юун гишүүн бүр тойрогтоо 5-10 тэрбум төгрөг вэ. Олон сонгогдсон зарим гишүүн төсвийг задалж, тойрогтоо мөнгө тавина гэнэ үү. Бид чинь жижиг тойрог ярихгүй, улс гэсэн том тойрогт ажил хийе гэж томоохон өөрчлөлтүүдийг хийсэн шүү дээ. Бүсчилсэн, холимог тогтолцоонд шилжсэн. 126 гишүүнтэй болгосон. Энэ бүхний хэрэг үүн дээр л гарах ёстой. Дахиад энэ талаар ярих ёстой юу. Хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө улсын ажлыг нурааж, хөгжлийг гацааж ирсэн хуучин соёлдоо яасан дуртай юм бэ” гэжээ. УИХ-ын гишүүдийн тоо 126 болсноор хяналт сайжирч, хоёроос дээш удаа сонгогдсон гишүүдийн лобби зогслоо. Мөн төсвийн зарим алдаа дутагдал ил гарч засагдахаар болж байна.

   Нэг талаас УИХ, нөгөө талаас Засгийн газар төсөв дээр ингэж сайн муугаа сайтар хэлэлцэн, болохгүй байгааг нь хасаж, заавал хөрөнгө мөнгө зориулах ёстойд нь зориулж, бүгдээрээ хэлэлцвэл буруугүйн үлгэр болж байна. Үнэн хэрэгтээ шүүсийг нь шахаж, ялгах шаардлагатай зүйлс төсөвт  шургачихсан байдаг л шүү дээ. Өнөөдөр л анх удаа мэдэж байгаа мэт гайхах юм биш. Төсвийн үрэлгэн зардал, хэрэггүй зүйлд хөрөнгө оруулалт хийдэг, жалгын үзлээр асуудалд ханддаг байдал нутагшаад удсан. Гишүүд ч элдэв лобби шургуулахдаа гаршсан байсан. Харин ч энэ удаа ингэж шаагих нь зөв юм.

    Улс орноо бүсчлэн хөгжүүлэх, том зургаар нь харж, төсөв мөнгийг зөв зохистой зарцуулах тал дээр ингэж олуулаа хүчтэй мэтгэлцэх нь алсдаа Монголын хөгжилд л нэмэр болно. Урьд өмнө төсөв хэлэлцэх үед хэрүүл маргаан гардаг байсан. Гэхдээ манайх дээр илүү тавьсангүй, суманд илүү том соёлын төв барих шаардлагатай гэх мэт дээр л “алаан” болдог байсан.

   Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлгийн хэрүүл бол илүү эрүүл болж байна. Том төслүүд, бүсчилсэн хөгжил рүү анхаарал хандуулах тал дээрээ бат зогсож байгаа Ерөнхий сайдын ч зөв. Үргүй зардлын хэрүүл хийж байгаа гишүүдийн ч зөв. Одоо л Монголын улс төр эрүүл тал руугаа явж байна. Тогтолцоонд өөрчлөлт хийж, эрүүл саруул болгоё, олон намын төлөөлөл оруулж ирье гэж зүтгэсэн Л.Оюун-Эрдэнийн ч зөв. Энэ улс орноо бодож, ирээдүйгээ харж, зөв шүүмжлэл оруулж ирж, илүү зардлыг танах санал санаачилга гаргаж байгаа гишүүдийн ч зөв. Ингэж байж л бид хөгжлийн зам руугаа явна шүү дээ. Өнөөдрийн улс төр дэх үйл явцыг харахад харин ч итгэл бөхчихөөгүй юм байна гэсэн гэрэлтэй бодол орж ирж байна.

 Б.Номин-Эрдэнэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.