Уншиж байна...
МОНГОЛЫН ХАМГИЙН ХАМГИЙН: Монгол орны хамгийн их хур тунадаст нутагОросын нисэх онгоцууд Балтийн тэнгис болон Норвегийн ойролцоо үзэгдсэний дараа НАТО тэднийг саатуулжээЧингэлтэй дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 100 хувийн гүйцэтгэлтэй байнаБайгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого төвлөрүүлэлт жил бүр нэмэгдсээр байнаХуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцсон 496 жолоочид хариуцлага тооцжээМОНГОЛЫН ХАМГИЙН ХАМГИЙН: Монголын хамгийн том талГашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар танилцуулга хийжээЦ.Баатархүү: Онц чухал мэдээллийг хадгалдаг дэд бүтэцтэй байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох шаардлагатайТуул голын усанд хийсэн шинжилгээний сорьцод гэдэсний савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрчээШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байнаТамхины хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр Австралийн Холбооны Улстай хамтран ажиллах талаар санал солилцжээИх хэмжээний орлогоо нуун дарагдуулж, татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээДүнжингаравын уулзварт гарсан галын хэрэгт 2 хүнийг яллагдагчаар татан шалгаж байнаА.Ундраа: Дотоод орчны бохирдлыг бууруулах зохицуулалтыг салбар бүрийн хуульд тусгах шаардлагатайХятадын Жухайд хотод багадаа 35 хүн машинд дайруулжээ
Үндсэн хуулийн өөрчлөлт УИХ-ыг илүү хяналттай болгосныг төсвийн хэлэлцүүлэг харуулав

Монгол Улсын Засгийн газрын 100 хоногт юу хийж амжуулсан ажлаа тайлагнах хугацаа ойртож байна. Олон нийт сайтар ажиглаж, хэвлэлийнхэн бид хэлээ билүүдээд, үзгээ хурцлаад сууж байна. 

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болохдоо тархиндаа буулгаж, гартаа атгаж орж ирсэн Монгол Улсыг хөгжүүлэх “Алсын хараа-2050” гэх бодлогын саналыг ном болж хэвлэгдээд гарсан хойно нь ч эргэлзээ дүүрэн хүлээж авсан.

 МАН бол институц. Хичнээн шүүмжилдэг ч энэ улсыг сүйрүүлчихгүй гэж итгэдэг болоод л сонгууль дамнан эрх барих хэмжээнд иргэд саналаа өгдөг биз ээ.

Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дутуу хийгдсэн хэмээн үзэж шинэ 30 жилийг эхлүүлэх түүхэн цаг үе гэж тунхагласаар 2023 онд эцэг хуульд өөчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох төслөө парламентад өргөн барьсан юм. Ингэхдээ “1992 онд шинэ Үндсэн хууль батлахдаа УИХ-ын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэж, нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцож, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан билээ. Өнөөдөр хүн амын тоо 1992 оноос нэг саяар нэмэгдэж, УИХ-ын нэг гишүүн дунджаар 45 мянга орчим иргэнийг төлөөлж байна. УИХ-ын гишүүд нутаг дэвсгэрийн нэгжээс сонгогдож ирснээр улсын төсвийг тойргийн эрх ашигтаа нийцүүлэн батлуулах, сонгуулийн ажилд нь дэмжлэг үзүүлсэн боловсон хүчнийг төрийн албанд байршуулах, нутгархах үзэл хавтгайрах, сонгуульд мөнгөний хүчин зүйл нөлөөлөх, намын хатуу гишүүнчлэл нэмэгдэх үзэгдлүүд давамгайлсаар ирснийг өөрчлөхийн тулд энэхүү төслийн хувилбарт нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах зарчмыг тусгалаа. Бид ганцаар хурдан явахаас илүүтэйгээр олуулаа хол явахыг, дотоод өрсөлдөөнөөс илүү дэлхийн бусад улсуудтай хөгжлөөр өрсөлдөхийг илүүд үзнэ. УИХ-ын гишүүд нутаг дэвсгэрийн нэгжээс сонгогдож ирснээр улсын төсвийг тойргийн эрх ашигтаа нийцүүлэн батлуулах, сонгуулийн ажилд нь дэмжлэг үзүүлсэн боловсон хүчнийг төрийн албанд байршуулах, нутгархах үзэл хавтгайрах, сонгуульд мөнгөний хүчин зүйл нөлөөлөх, намын хатуу гишүүнчлэл нэмэгдэх үзэгдлүүд давамгайлсаар ирснийг өөрчлөхийн тулд энэхүү төслийн хувилбарт нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах зарчмыг тусгалаа” хэмээн хэлж байлаа. УИХ Ерөнхий сайдын санал санаачилгыг дэмжиж 1992 онд 2.2 сая хүнтэй байхдаа 76 гишүүнтэй байх парламентын загварыг сонгосон манай улс 32 жилийн дараа 3.4 сая хүндээ тохируулан 126 гишүүнтэй болсон. Энэхүү өөрчлөлтийг хийснээс хойш дөрвөн сарын хугацаа өнгөрлөө.

Үндсэн хуульд өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх үед гишүүдийн тоог 126 болгохын давуу талыг эрх баригчид тайлбарлахдаа “Парламент олон нам, олон ургальч үзлийн төлөөллөөс бүрдэж чанартай хууль батлагдах үндэс болно” гэж байлаа. Энэ ч биелэлээ олж 126 гишүүнтэй УИХ дөрвөн нам, нэг эвсэл буюу нийт зургаан намын төлөөллөөс бүрдсэн. Олон намаас бүрдсэн УИХ-аас төлөвлөсний дагуу чанартай хууль, тогтоомж батлахыг олон нийт хүлээж байгаа. Энэ УИХ-ын шийдвэрлэж буй эхний, хамгийн том асуудал нь Монгол Улсын 2025 оны төсөв. Хамтарсан Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийн төсөл багагүй шүүмжлэл дагууллаа. Гурван намаас бүрдсэн, бүх сайд нар нь УИХ-аас томилогдсон, тэр дундаа 22 сайдынх нь таваас бусад нь тойргоос сонгогдсон гээд энэ Засгийн газарт намын болоод хувь улстөрчдийн эрх ашиг их бий. Энэ бүх эрх ашгийн нийлбэр төсвийг тэлж, зардлыг нь нэмэгдүүлэх үндэслэл болсон нь гарцаагүй.

Гэвч УИХ-ын гишүүд чимээгүй суусангүй. Засгийн газрыг зарлагаа бууруулахыг шаардав. Засгийн газар ч буулт хийж 2025 оны төсвийн тухай хуулийг энэ онд багтаан өөрчилж тодотгох болзолтойгоор батлууллаа. Ингэж Засгийн газар төсвийн бодлого дээрээ дураараа авирлахыг хязгаарласан нь УИХ 126 гишүүнтэй болж илүү хяналттай болсны үр дүн юм. Ажигласан бол төсвийг илүү сайжруулан батлахыг шаардсан гишүүдийн олонх нь намын жагсаалтаар сонгогдсон гишүүд байв. Тэдэнд тойрог бус улс орон чухал гэсэн ганцхан эрх ашиг үйлчилж байна. Үүнээс гадна 50-иар нэмэгдэж олуулаа болсон хүмүүс асуудлыг илүү олон талаас нь харж байна. Бүх асуудалд ийнхүү хяналттай хандвал “УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр хууль чанартай батладдаг болно” гэсэн зорилт биелэлээ олж эхэллээ.

Б.Номин-Эрдэнэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.