Уншиж байна...
МОНГОЛЫН ХАМГИЙН ХАМГИЙН: Монгол орны хамгийн их хур тунадаст нутагОросын нисэх онгоцууд Балтийн тэнгис болон Норвегийн ойролцоо үзэгдсэний дараа НАТО тэднийг саатуулжээЧингэлтэй дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 100 хувийн гүйцэтгэлтэй байнаБайгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого төвлөрүүлэлт жил бүр нэмэгдсээр байнаХуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцсон 496 жолоочид хариуцлага тооцжээМОНГОЛЫН ХАМГИЙН ХАМГИЙН: Монголын хамгийн том талГашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар танилцуулга хийжээЦ.Баатархүү: Онц чухал мэдээллийг хадгалдаг дэд бүтэцтэй байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох шаардлагатайТуул голын усанд хийсэн шинжилгээний сорьцод гэдэсний савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрчээШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байнаТамхины хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр Австралийн Холбооны Улстай хамтран ажиллах талаар санал солилцжээИх хэмжээний орлогоо нуун дарагдуулж, татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээДүнжингаравын уулзварт гарсан галын хэрэгт 2 хүнийг яллагдагчаар татан шалгаж байнаА.Ундраа: Дотоод орчны бохирдлыг бууруулах зохицуулалтыг салбар бүрийн хуульд тусгах шаардлагатайХятадын Жухайд хотод багадаа 35 хүн машинд дайруулжээ
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна

Яармагт зарим орон сууцны хорооллын цэвэр усны шугамаас зэвтэй ус гарч байгаа талаар иргэд мэдээлсэн. Тиймээс Улаанбаатар хотын удирдлага уг асуудлыг шийдэхийг үүрэг болгож, Яармаг орчимд буюу Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчилж байгаа билээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 4.6 км шугамыг угсарч, шинэчлээд байна. Энэ талаар Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Д.Мөнхзулаас тодрууллаа.

Тэрбээр “Яармагийн оршин суугчдаас зэвтэй ус гарч байна гэх гомдол ирүүлсний дагуу нийслэлийн төсвөөс санхүүжүүлж шугам солих ажлыг гүйцэтгэж байна. Хотын дарга шугам угсралтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд хийж дуусгах үүрэг өгсөн. Өнөөдрийн байдлаар 4.6 км шугам угсарсан. Энэ долоо хоногт худаг доторх арматурчлал холболтыг хийж дуусгана. Шугам хоолойг угаах, халдваргүйжүүлэх, дүүргэлт хийж, хэрэглэгчдийг цэвэр устай холбох ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Гэрээний дагуу бол арванхоёрдугаар сарын 25-нд ажлыг бүрэн хүлээлцэж өгнө” гэв.

Яармагт шинээр сольж байгаа уг 4.8 км үндсэн шугамын эх үүсвэрээс тухайн орчмын 500 гаруй барилга, байгууламж цэвэр усаа авдаг. Зөвхөн цэвэр усны төв шугамыг шинэчлээд зогсохгүй Яармаг орчмын орон сууцны хорооллууд, барилгуудын ашиглалтыг хариуцагчид, орон сууцны конторууд дотор шугам сүлжээндээ засвар үйлчилгээ, угаалга зэргийг тогтмол хийх шаардлагатайг Ус сувгийн удирдах газраас онцолж байна. Ингэснээр зэвтэй усны асуудал бүрэн шийдэгдэх юм.

Түүнчлэн шугам хоолойг шинэчлэх явцад шугам сүлжээний трасс зарим аж ахуйн нэгж байгууллагын хашаагаар дамжих шаардлага гарсан. Тухайлбал, “Нутгийн буян групп”-ийн барилгын төсөл хэрэгжиж буй талбайгаар цэвэр усны шугамыг дамжуулан татсан. Тус компани трасс чөлөөлж хамтарч ажилласан. Мөн Хан-Уул дүүргээс зарим тохижилт, трасс чөлөөлөлтийн ажлыг дэмжсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.