Уншиж байна...
МОНГОЛЫН ХАМГИЙН ХАМГИЙН: Монгол орны хамгийн их хур тунадаст нутагОросын нисэх онгоцууд Балтийн тэнгис болон Норвегийн ойролцоо үзэгдсэний дараа НАТО тэднийг саатуулжээЧингэлтэй дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 100 хувийн гүйцэтгэлтэй байнаБайгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого төвлөрүүлэлт жил бүр нэмэгдсээр байнаХуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцсон 496 жолоочид хариуцлага тооцжээМОНГОЛЫН ХАМГИЙН ХАМГИЙН: Монголын хамгийн том талГашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар танилцуулга хийжээЦ.Баатархүү: Онц чухал мэдээллийг хадгалдаг дэд бүтэцтэй байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох шаардлагатайТуул голын усанд хийсэн шинжилгээний сорьцод гэдэсний савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрчээШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байнаТамхины хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр Австралийн Холбооны Улстай хамтран ажиллах талаар санал солилцжээИх хэмжээний орлогоо нуун дарагдуулж, татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээДүнжингаравын уулзварт гарсан галын хэрэгт 2 хүнийг яллагдагчаар татан шалгаж байнаА.Ундраа: Дотоод орчны бохирдлыг бууруулах зохицуулалтыг салбар бүрийн хуульд тусгах шаардлагатайХятадын Жухайд хотод багадаа 35 хүн машинд дайруулжээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр Австралийн Холбооны Улстай хамтран ажиллах талаар санал солилцжээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смитийг хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа тэр дундаа эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сайд Т.Мөнхсайхан уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарт баримтлах тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр төвлөрлийг сааруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол улсад эмчлэгддэггүй өвчний эмчилгээг нэвтрүүлэх чиглэлд онцгойлон анхаарал хандуулж байгаа талаараа онцлон тэмдэглээд энэ чиглэлээр Австралийн Холбооны Улсын эрүүл мэндийн салбарт эмч, мэргэжилтнүүдээ сургах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн тамхины хяналтын тогтолцоо, ХПВ –ийн эсрэг вакцины дархлаажуулалт дээр туршлага судлах хүсэлтэй байгаагаа дуулгалаа.  



Элчин сайд Кэйти Смит хоёр улсын хамтын ажиллагаа эрүүл мэндийн салбарт өргөжин тэлж байгааг тэмдэглээд Австрали улс тамхины хяналтыг сайжруулах тал дээр кампанит ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн. Хяналтын тогтолцоог сайжруулахад олон талын арга хэмжээг зэрэг авах шаардлагатай байдаг. Тухайлбал татварыг өндөр хувиар нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах нь үр дүнд хүрдэг талаар дурдаад тамхины хяналтыг сайжруулах туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийллээ.



Мөн Австрали улсын эрдэмтэд ХПВ-ийн эсрэг вакциныг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс манай улс ХПВ-ийн халдварын эсрэг дархлаажуулалтад онцгой анхаарал хандуулдаг төдийгүй 2035 онд гэхэд уг вирусийн тархалтыг таслан зогсоохоор төлөвлөн ажиллаж байгаа талаараа мэдээллээ. Тиймээс Монгол Улстай энэ чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэв.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны эрүүл мэндийн салбарынхны симпозиум зохион байгуулах талаар санал солилцлоо. Тус арга хэмжээний хүрээнд хоёр улсын эрүүл мэндийн салбарын ололт, амжилт болон судалгааны томоохон ажлуудаа танилцуулахаас гадна цаашид хамтран ажиллах чиглэлүүдээ нарийн тодорхойлж, хамтран ажиллах боломжтой хэмээн ярилцлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.