Мягмар гарагт Оросын нисэх онгоцууд Балтийн тэнгис болон Норвегийн эрэг дагуу харагдсаны дараагаар Итали болон Норвеги хоёр улс онгоцуудаа шуурхай дайчилсан байна.
Италийн Агаарын цэргийн хүчин Оросын "Coot-A" онгоцыг Балтийн тэнгис дээгүүр саатуулсан тухай НАТО-гийн Холбоотны Агаарын команд гэгдэх хуудаснаас олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.
Норвегийн Агаарын цэргийн хүчний “F-35” онгоцууд тус улсын эрэг орчим дахь олон улсын агаарын орон зайд нисч байсан Оросын олон онгоцыг илрүүлсэн гэж НАТО мэдэгдэв.
Норвеги болон Италийн нисэх хүчин НАТО-гийн удирдлага дор довтолж байгаа юм. НАТО Оросын нисэх онгоцууд ямар зорилготойгоор Норвегийн хэсэг дээгүүр нисч байсан талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй ч "олон улсын хэм хэмжээг дагаж мөрдөөгүй" гэх шалтгаанаар тийрэлтэт онгоцуудыг дайчилсан гэж мэдэгджээ.
Сүүлийн саруудад Оросын байлдааны онгоцуудыг олон удаа саатуулсан байна. Өнгөрсөн долдугаар сард АНУ Аляскийн эргийн ойролцоох олон улсын агаарын орон зайд Орос, Хятадын нисэх онгоцыг саатуулсан юм. Энэ оны хоёрдугаар сард АНУ дахь ижил бүсэд Оросын дөрвөн байлдааны онгоц нисч байгааг илрүүлсэн мөн өнгөрсөн оны тав болон хоёрдугаар саруудад Оросын олон онгоцыг олж илрүүлсэн байна.
Норвегийн нэг хэсэг нь Хойд туйлын тойрогт оршдог бөгөөд Орос улс тухайн хэсгээр сүүлийн саруудад өндөр дуу авианы пуужингийн туршилт зэрэг цэргийн ажиллагаагаа эрчимжүүлжээ. Балтийн тэнгис нь Хойд туйлын тойрогтой ойролцоо байдаг.
Эх сурвалж: CBS
Бэлтгэсэн: О.Янжинлхам