Эрчим хүчний системийн /2025.01.16/-ны өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1523 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 32 МВт-аар, импорт 44 МВт-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Тиймээс хэвлэгч машин, баримт устгагч машин, шарах шүүгээ, кофе чанагч, ус буцалгагч, уртасгагч, гар утасны цэнэглэгч, wi-fi төхөөрөмж гэх мэт цахилгаан хэрэгслүүдийг ашиглаагүй үедээ, ажлын бус цагаар, амралтын өдрүүдэд, баяр ёслолын үеэр унтрааж, тэжээлээс нь салгаж хэвшээрэй. Ингэснээр эрчим хүчийг 5 хүртэл хувиар хэмнэх боломжтой хэмээн Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдэгдлээ.