Уншиж байна...
“Hulegu Pictures”, “Favway”-ийн хамтын бүтээл "Хүлээх өрөө" нээлтээ хийнэЛ.Оюун-Эрдэнэ: “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэнАнхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүлэвЗам, тээврийн хөгжлийн яаманд ЗӨВЛӨМЖ хүргүүлжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаФОТО: Цаг мөч нь эгзэгтэй таарсан гэрэл зургуудМонгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит гудамжтай болжээСургуулийн үдийн хоолны шим тэжээлийн байдал сайжирчээГашуудал зарласантай холбогдуулан бөхийн барилдааны хуваарьт өөрчлөлт оруулжээМаргааш Ерөнхийлөгч агсан П.Очирбатыг сүүлчийн замд үдэх арга хэмжээнд зам хаах чиглэлүүдШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит болголооАТГ: 2024 онд 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг хянаж, хариуг хүргүүлэвНийт нутгийн 60 орчим хувьд цастай байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сан Мартан, “Орано” группийн гүйцэтгэх захирал Никола Маас нартай өнөөдөр уулзлаа.

Бүгд Найрамдах Франц Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын гишүүн, Европын Холбоог үндэслэгчдийн нэг учир харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байгаа төдийгүй олон жил гацсан ураны төслийн гэрээнд өнөөдөр талууд гарын үсэг зурж, Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв.

Монгол-Францын хамтарсан ураны төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээ нь хоёр оронд харилцан ашигтай байгаад зогсохгүй Монгол-Европын Холбооны төсөл юм. Хоёр орны цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой төсөл учраас баяртай байгаагаа ноён Лурон Сан Мартан онцлов. Франц Улсын уран олборлох шинэ техник технологи, ноу хау-г Монголд нутагшуулах Монгол Улсын уул уурхайн салбарт түүхэн үйл явдал тохиож, шинэ хуудас нээгдэж байгаа учир Монгол Улсын Засгийн газарт талархаж буйгаа тэрбээр илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газраас дэд бүтэц, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр логистик, хөдөө аж ахуй, банк санхүү зэрэг тэргүүлэх салбарт 14 реформыг хийж, хөгжлийн 14 мега төсөл хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган ажиллаж байна. Хөгжлийн 14 мега төсөлд  Монгол, Францын хамтарсан ураны төсөл болон Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулах төслүүд багтсан.

Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Монгол” ХХК, “Орано майнинг САС” компани хоорондын Хөрөнгө оруулалтын гэрээг Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас өмнө байгуулж байна. Гэрээг эцэслэн тохироход хоёр тал хүчин чармайлт гаргаж, эрдэмтэн судлаачид, хөндлөнгийн төлөөллийг оролцуулж олон жил амжилттай ажилласан. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигласнаар дийлэнх үр өгөөж ард түмэнд ногдож, талуудын хүртэх ашгийг тэнцвэртэй байлгана. Хөрөнгө оруулалтын гэрээнд туссаны дагуу “Үндэсний баялгийн сан”-д хуримтлал үүсэж, байгалийн баялгийн үр өгөөжийг Монголын ард түмэн хүртэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

“Орано майнинг САС”-тай байгуулж буй хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын Засгийн газраас гуравдагч хөрш оронтой хийж байгаа хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ бөгөөд цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт жишиг болохуйц гэрээ болсон. 2023 онд Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, мөн онд хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хариу айлчлал нь манай хоёр орны хамтарсан төслүүдийг урагшлуулж, бодит үр дүнд хүргэж байгаад талууд харилцан санал нэгдлээ.

Хоёр орны хамтарсан дараагийн төсөл болох Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулах төслийг Франц Улстай хамтран хэрэгжүүлэх Монгол Улсын байр суурь хэвээрээ. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Францын Засгийн газартай тээвэр, хот байгуулалтын чиглэлээр хамтарч ажиллах, хөрөнгө оруулах бүрэн боломжтойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.