Уншиж байна...
“Hulegu Pictures”, “Favway”-ийн хамтын бүтээл "Хүлээх өрөө" нээлтээ хийнэЛ.Оюун-Эрдэнэ: “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэнАнхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүлэвЗам, тээврийн хөгжлийн яаманд ЗӨВЛӨМЖ хүргүүлжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаФОТО: Цаг мөч нь эгзэгтэй таарсан гэрэл зургуудМонгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит гудамжтай болжээСургуулийн үдийн хоолны шим тэжээлийн байдал сайжирчээГашуудал зарласантай холбогдуулан бөхийн барилдааны хуваарьт өөрчлөлт оруулжээМаргааш Ерөнхийлөгч агсан П.Очирбатыг сүүлчийн замд үдэх арга хэмжээнд зам хаах чиглэлүүдШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит болголооАТГ: 2024 онд 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг хянаж, хариуг хүргүүлэвНийт нутгийн 60 орчим хувьд цастай байна
Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 22-ны өдөр өндөрлөнө

Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай.

Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм.

Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. Хэрэв “E-Mongolia” системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харж болох юм. Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хамт харьяа баг, хороон дээрээ очихыг анхаарууллаа. 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.