Дэлхийн эдийн засгийн ирэх жилийн өнгийг тодорхойлж, хэрхэн үр ашигтай хамтран ажиллахаа тохирдог яриа хэлэлцээний талбар бол Давосын эдийн засгийн чуулга уулзалт. 2025 оны дэлхийн эдийн засгийн форум Швейцарын Давос хотноо эхэллээ.
Жил бүр зохион байгуулагддаг тус эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор дэлхийн 130 гаруй улс орон, бүс нутгийг төлөөлсөн 3000 орчим хүн оролцож байгаагийн дотор улс төр, бизнесийн салбарын манлайлагчид цуглараад байна.
Мөн өчигдөрхөн тангаргаа өргөсөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт тус чуулганд цахимаар оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ нь түүний шинэ засаг захиргааны бодлого, тэр дундаа татвар болон Оросын цэргүүд Украин руу довтолсны хариуд авах арга хэмжээний талаар мэдэх боломжийг ажиглагчдад олгох аж.
"Ухаалаг эрин үеийн хамтын ажиллагаа" сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа чуулга уулзалтын хэлэлцүүлэг дараах таван үндсэн чиглэлээр явагдана:
Баасан гарагт өндөрлөх чуулганы хүрээнд дэлхийн эдийн засагт учирч болзошгүй эрсдэлээс эхлээд хиймэл оюун зэрэг сэдвийг хамарсан 200 гаруй хуралдааныг зохион байгуулах ажээ.
Бэлтгэсэн: Ц.Кастро
эх сурвалж: BBC, Dailymail