Монгол Улсын Засгийн газрын 2024 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 254 дүгээр “Хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоол батлагдсан билээ.
Тус тогтоолоор Ерөнхий боловсролын сургуулийн хоолны түүхий эдийн зардал 2500 төгрөг, дотуур байранд амьдрах хүүхдийн нэг өдрийн хоолны түүхий эдийн зардал 6000/ 6300 төгрөг болж нэмэгдсэн. Хоолны зардал нэмэгдсэнтэй холбоотой үдийн хоолоор авах илчлэг, шим тэжээлийн байдал 40% орчим нэмэгдэж дундаж илчлэг 548-605 ккал болсон байна.
Энэ хүрээнд үдийн хоолонд сүү сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ өгөх, сурагчид иж бүрдэл хоол идэх боломж бүрдээд байна.
Мөн энэ онд сурагчдын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр онцгойлон ажиллана хэмээв.