Уншиж байна...
М.Батбаяр: Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй, ухаалаг тогтвортой хот болгон хөгжүүлнэУлсын дээд шүүхээс мэдэгдэл гаргажээТамхины хяналтыг чангаруулж, татвар, үнийг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн байна“Hulegu Pictures”, “Favway”-ийн хамтын бүтээл "Хүлээх өрөө" нээлтээ хийнэЛ.Оюун-Эрдэнэ: “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэнАнхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүлэвЗам, тээврийн хөгжлийн яаманд ЗӨВЛӨМЖ хүргүүлжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаФОТО: Цаг мөч нь эгзэгтэй таарсан гэрэл зургуудМонгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит гудамжтай болжээСургуулийн үдийн хоолны шим тэжээлийн байдал сайжирчээГашуудал зарласантай холбогдуулан бөхийн барилдааны хуваарьт өөрчлөлт оруулжээМаргааш Ерөнхийлөгч агсан П.Очирбатыг сүүлчийн замд үдэх арга хэмжээнд зам хаах чиглэлүүд
Шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажлын явц 95 хувьтай, наймдугаар сард ашиглалтад орно

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын III хуралдаан өчигдөр боллоо. Эрдэмтэн, судлаачид, УИХ-д суудалтай нам, хувийн хэвшлийн төлөөлөл, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нар хуралдааныг өргөжүүлэн оролцож, Улаанбаатар хотын хөгжлийн төлөв, шинээр болон одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бий болгох зорилгоор Туулын хурдны зам, Тойрог зам, Сэлбэ хурдны замын төслүүд, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Сэлбэ дэд төвийг байгуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, хийн түлш ашиглан гэр хорооллын зарим айл өрхийн халаалтыг шийдвэрлэх ажлын явцыг хэлэлцлээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төслүүдийн явцыг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг хуралдааны үеэр онцоллоо. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучин цэвэрлэх байгууламжийн баруун талд баригдаж буй шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцлаа. Шинэ төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган метр.куб ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг стандартын түвшинд цэвэршүүлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна.

Түүнчлэн шинэ төв цэвэрлэх байгууламжтай уялдан ус дахин боловсруулах үйлдвэрийг Мянганы сорилтын сангийн гэрээний хүрээнд барьж буй. Тус үйлдвэр төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа цэвэрлэсэн уснаас хоногт 50 мянган метр.кубыг дахин цэвэршүүлж, ДЦС-3, ДЦС-4-ийн хөргөлтийн системд ашиглана. Улмаар жилд 14-18 сая метр.куб цэвэр ус хэмнэх ач холбогдолтой бөгөөд цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж ашигласнаар газрын доорх усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахгүй байхад онцгой ач холбогдолтой. Төв цэвэрлэх байгууламжийн ажлын явц 95 хувьтай, ирэх наймдугаар сард ашиглалтад оруулах бол ус дахин боловсруулах үйлдвэрийн ажлын явц 60 гаруй хувьтай хэрэгжиж байна. Цаашид Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудын лагийг хатаах, шатааж цэвэрлэх, үнэр, орчны бохирдлыг арилгах чиглэлээр үргэлжлүүлэн төслүүд хэрэгжихийг хотын дарга Х.Нямбаатар онцоллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.