Уншиж байна...
Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларнаНидерландад бүлэг хулгайч нар 2500 жилийн настай алтан дуулга болон бусад эртний эдлэлийг тоножээФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцОйрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байнаМ.Батбаяр: Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй, ухаалаг тогтвортой хот болгон хөгжүүлнэУлсын дээд шүүхээс мэдэгдэл гаргажээТамхины хяналтыг чангаруулж, татвар, үнийг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн байна“Hulegu Pictures”, “Favway”-ийн хамтын бүтээл "Хүлээх өрөө" нээлтээ хийнэЛ.Оюун-Эрдэнэ: “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэнАнхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүлэвЗам, тээврийн хөгжлийн яаманд ЗӨВЛӨМЖ хүргүүлжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна
Тамхины хяналтыг чангаруулж, татвар, үнийг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн байна

Улсын Их Хурлын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар багуулагдсан ажлын хэсгээс Эрүүл мэндийн яам (ЭМЯ), Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлгийн өнөөдөр (2025.01.27)-ийн хуралдаанд тамхины хяналтын талаарх олон улсын бодлого, түүний чиг хандлага, өөрчлөлт, туршлагын талаар ярилцлаа.

Хэлэлцүүлгийн эхэнд ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газрын дарга, хатагтай Адриана Бланко уг конвенци дэлхий дахинд хэрхэн хэрэгжиж байгаа тухай танилцуулсан бол ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр энэ талаар Монгол Улсад явуулж буй үйл ажиллагаа, ахиц дэвшил, тулгамдсан асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярив. Манай улс тамхины хяналтын хууль, эрх зүйн орчныг шинэчлэн, тодорхой хэмжээнд сайжруулсаар ирсэн боловч хэрэглээ, тархалт, ялангуяа залуу үе, өсвөр насныхны хэрэглээ улам нэмэгдсээр байгааг ЭМЯ-ны газрын дарга Л.Баттөр илтгэлдээ дурдаж, утаат тамхины зэрэгцээ цахилгаан тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг тоо баримт татан ярилаа. Татварын бодлогыг шинэчлэх, онцгой албан татварын зарцуулалтыг оновчтой болгох, хууль эрх зүйн орчныг сайжруулж шинээр бий болж байгаа тамхины төрлийн болон никотин агуулсан бүтээгдэхүүнүүдийг зохицуулах, ил худалдаалах, сурталчлахыг хориглох, тамхигүй бүсүүдийг бий болгож, хүрээ хэмжээг нь тэлэх, хэрэглэж эхлэх насны босгыг нэмэгдүүлэх, элдэв амт, үнэр, хорт чанарыг багасгах, хайрцаг сав, өнгө үзэмжинд хүртэл хяналт тавих, хуулиар зохицуулах шаардлага байгааг тэрбээр дурдлаа.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлтийн хэлтсийн зохицуулагч Ши Йин хүүхэд, залуусыг тамхины хор уршгаас хамгаалах, тамхигүй ирээдүй үеийг бий болгох талаар илтгэл тавив. Тэрбээр тамхины хэрэглээ нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй нь тодорхой учир тамхины хяналт зайлшгүй бөгөөд зөвхөн эрүүл мэндэд төдийгүй ядуурлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, тэгш бус байдлыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтойг баримт, нотолгоонд тулгуурлан ярилаа. Тамхины хяналтыг цогцоор хэрэгжүүлэх нь оновчтойг тэрбээр онцолж, ялангуяа залуу үе, хүүхдүүдийг амьдарч, тоглож, сурч байгаа газарт нь хамгаалах шаардлагатайг тэмдэглэсэн юм.

Мөн ДЭМБ-ын Эрүүл мэндийг дэмжих газрын Эрүүл мэндийн татварын хэлтсийн дарга Пол Жеремиас тамхины хяналтыг татвараар дамжуулан хэрэгжүүлэх бодлого, түүнд тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлууд, тэдгээрийг даван туулах эр зориг, чин хүсэл чухал болохыг олон улсын жишээ баримтаар нотлон өгүүлэв. Мөн дэлхийн улс орнууд тамхины хяналтын хууль, эрх зүйн орчинд ямар өөрчлөлтүүд, ахиц дэвшлийг гаргаж байгааг танилцуулж, онцгой албан татварын хэмжээ, үнийг нэмэгдүүлэх нь хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй цорын ганц арга хэрэгсэл гэдгийг онцолсон юм.

Хэлэлцүүлэгт оролцсон ажлын хэсгийн болон Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд, боловсрол, эрүүл мэндийн салбарын төрийн байгууллагын төлөөлөл, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаач нар дээрх илтгэлүүд болон хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл ажлын хэсэг дээр хийж буй судалгаа, тооцооллын ажлууд, гарц шийдэл боловсруулах хүрээнд явуулж байгаа үйл ажиллагааг товч танилцуулж, энэхүү хэлэлцүүлгээс гарах үр дүн ихээхэн чухал гэдгийг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа тоо баримт, статистик судалгаатай холбоотой мэдээллүүдийг магадалж, татварыг нэмэгдүүлэх, олон нийтэд эерэг нөлөөлөл үзүүлж ажиллах, эрх зүйн хүрээнд дэвшилттэй зохицуулалтуудыг төлөвлөх талаар саналаа хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц тамхины хэрэглээг хязгаарлахын тулд орлох зүйлийг бий болгож байж үр дүнд хүрнэ гэдгийг онцлоод олон улсын судалгаанаас харахад ногоон байгууламж, спортоор хичээллэх боломж, тоглоомын талбай зэргийг өргөжүүлэх нь энэ зорилттой шууд хамааралтай байгаа тул онцгой албан татварын орлогыг үүнд зарцуулах нь зүйтэй гэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар нарийвчилсан судалгаа, тооцоонд үндэслэж шийдвэрлэхгүй бол тамхийг хязгаарласнаар түүнээс илүү хор уршигтай хар тамхи зэрэг өөр зүйлд донтох байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг анхаарч ажиллах шаардлагатай гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тамхинд ногдуулж байгаа онцгой албан татварын хэмжээ бусад улс орнуудтай харьцуулахад бага байгаа явдал хамгийн хор уршигтайг дурдаж, энэ талаар зохих арга хэмжээг хугацаа алдалгүй авах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун шууд болон дам сурталчилгаанд хяналт тавьж, нийгэмд нөлөө ихтэй хүмүүс, урлагийн бүтээлийг эерэгээр ашиглах, энэ талаар нягт хамтран ажиллах шаардлагатай гэлээ.

Нийслэлийн 72 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Г.Ууганцэцэг ерөнхий болловсролын сургуулийн орчинд тамхины хэрэглээ, тэр дундаа электрон тамхины хэрэглээ ноцтой түвшинд хүрснийг ярив. Хичээлийн завсарлагаагаар төдийгүй хичээлийн дундуур сурагчид багшаас чөлөө авч гараад түүнийгээ татаж байгаа нь донтолтын асар өндөр түвшинд хүрснийг харуулж буйг тэрбээр онцлоод багш, сурган хүмүүжүүлэгчид, нийгмийн ажилтнууд нөлөөллийн ажлыг хангалттай хийж байгаа боловч үр дүн гарахгүй байгаа нь энэ асуудал сургуулийн орчинд шийдвэрлэж болох хэм хэмжээнээс нэгэнт давчихсан байгааг илэрхийлж байна гэсэн юм.

Тэгвэл Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор Т.Ариунтуяа тамхидалт, түүний сөрөг нөлөөний талаар судалгаа хийснээ танилцуулж, манай улсад дараагийн 10 жилд тамхины хэрэглээ хамгийн өндөр түвшинд хүрч, 40 орчим жилийн дараа хүн амд илрэх эрүүл мэндийн дарамт оргилдоо очино гэсэн дүн гарсныг анхаарууллаа. Ийм нөхцөл байдлыг баруун Европын зэрэг улс орнууд даван туулахдаа улс төрийн манлайлал, хяналт, хязгаарлалтын бодлогыг тууштай хэрэгжүүлснээр үр дүнд хүрсэн хэмээн тэрбээр онцлов.

Хэлэлцүүлэг маргааш (2025.01.28) тамхины хяналтын үр дүнтэй бодлогыг тодорхойлоход шаардлагатай стратегийг боловсруулах техникийн зөвлөгөөнөөр үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.