Уншиж байна...
Японы эзэн хаан, хатан хаан долдугаар сарын эхээр Монголд айлчилнаХоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчиноХүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүйВашингтон хотод газардах гэж байсан зорчигч тээврийн онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолджээНийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаОлон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан зарлагдлааОлон улсын шуудан илгээмжээр дамжуулан мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларнаНидерландад бүлэг хулгайч нар 2500 жилийн настай алтан дуулга болон бусад эртний эдлэлийг тоножээФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцОйрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байнаМ.Батбаяр: Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй, ухаалаг тогтвортой хот болгон хөгжүүлнэУлсын дээд шүүхээс мэдэгдэл гаргажээ
Олон улсын шуудан илгээмжээр дамжуулан мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 20-ноос 24-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 47995, мөрдөн байцаалтын 2350 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 224 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 85, Өмчлөх эрхийн эсрэг 70, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 45, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Авлига, албан тушаалын 7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах болон Мөнгө угаах 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 2 хэрэг байна.            

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

-Нийслэлийн прокурорын газраас Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар ангийн албан тушаалтан Г.Б нь хилээр тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх, саатуулахгүй байх зорилгоор бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд,

-Ашигт малтмал, газрын тосны газрын албан тушаалтан М.Э, Б.А нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

-Гаалийн ерөнхий газрын харьяа Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь гаалийн газрын албан тушаалтан Ц.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн П.А-г гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар төлүүлэхгүй байх зорилгоор гаалийн шалгалтгүйгээр хяналтын бүсээр нэвтрүүлж, давуу байдал бий болгосон, иргэн П.А нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгөхийг завдсан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 18.3 дугаар зүйлийн 1 /татвар төлөхөөс зайлсхийх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Иргэн Н.А нь олон улсын шуудан илгээмжээр дамжуулан Америкийн Нэгдсэн Улсаас мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т заасаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

-Иргэн А.Е, Н.Б нар нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан бодисыг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.