Олон арван зорчигч тээвэрлэж явсан American Airlines компанийн онгоц Вашингтон ДС-ийн Рональд Рейганы үндэсний нисэх буудалд ойртож явахдаа нисдэг тэрэгтэй мөргөлдсөн байна.
Мөргөлдсөний дараагаар зорчигч тээврийн онгоц Потомак голд унасан гэж албаныхан мэдээлсэн бөгөөд аврах багийн шумбагчид болон завиар амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайж байгаа юм.
Нийт 60 зорчигч, багийн дөрвөн гишүүнтэй Bombardier CRJ700 онгоц нь тус бүс нутгийн цагаар 21:00 цагийн орчимд буух зурвас руу ойртож байхдаа нисдэг тэрэгтэй мөргөлджээ.
Агаарын тээврийн компанийн мэдээлснээр тус онгоц Канзас мужийн Вичита хотоос ирж байжээ.
Осол болсон онгоцны буудалд яаралтай тусламжийн алба хаагчид хариу арга хэмжээ авч байгаа тул хөөрөх, буух ажиллагааг зогсоолоо хэмээн тус нисэх онгоцны буудал мэдгджээ.
Эх сурвалж: BBC
Бэлтгэсэн: Сарасвати