Уншиж байна...
“Улаанбаатар" өвлийн наадмыг зорих иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоноСэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах эмын хэрэглэгч, донтогч өвчтөнийг эмчлэх стандарттай болноБаян-Адрага, Норовлин сумдын нутгаар 10-15 см буюу хамгийн зузаан цасан бүрхүүлтэй байнаҮхрийн өвчүү, хонины ууц хулгайлсан хэрэг бүртгэгдээд байнаӨнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларнаБ.Энхрий-Эрдэнэ ДАШТ-ээс хос медаль хүртлээПоп улстөрчдийн хор хөнөөл зэвсгээс аюултай    Кока-Кола Трампын татвараас болж хуванцарын хэрэглээгээ ихэсгэж магадгүй гэж мэдэгджээУлсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчид тодорлооЭнэ сарын 12,13-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларнаДөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа эхэллээДайвар ачаанд нуусан хар тамхийг хүлээн авч, худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлжээСогтуурсан үедээ эмэгтэй найзынхаа толгой руу төмрөөр цохиж хүнд гэмтээжээБөөрөлжүүтийн ЦС-ын II блокийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна
Д.Трамп Украинд үзүүлэх дэмжлэгийн хариуд газрын ховор элемент авах хүсэлтэй байна гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украин улсын Газрын ховор элементийн нөөцийг нь ашиглах баталгаа өгвөл АНУ-ын тусламжийг үргэлжлүүлэх боломжтой хэмээжээ. 

Тэрбээр, Цагаан ордонд сэтгүүлчидтэй  уулзахдаа АНУ-ын засаг захиргаа Европын холбоотнуудаас нь илүү их тусламжийг Украинд үзүүлж байгаа талаар Трамп гомдоллоод “Бид үзүүлж буй тусламжийнхаа хариуд газрын ховор элементийн нөөцийг нь ашиглах баталгаа авах талаар Украины талтай хэлэлцэж байна. Бид газрын ховор элемент дээр баталгаа авахыг хүсэж байна. Бид хэдэн зуун тэрбум долларын тусламж үзүүлж байгаа. Тэдэнд маш их нөөц бий. Бидний хүсэж байгааг тэд ч бас зөвшөөрөхөд бэлэн байна” гэж тэр цааш нь ярьснаас үзвэл Украины тал дээрх нөхцөлийг зөвшөөрөх хандлагатай байгаа бололтой.

Трамп сонгуулийн турш Украины дайныг богино хугацаанд дуусгахаа амлаж, АНУ-ын үзүүлж буй тусламжийг шүүмжилдэг байсан юм.

Өчигдөр ярихдаа тэр дайныг эцэс болгох ажил үргэлжилж байгааг баталжээ.

“Бид Орос, Украины асуудал дээр маш их ахиц дэвшил гаргаж байгаа. Юу болохыг удахгүй харах болно. Бид энэ хөгийн дайныг зогсоох болно” гэж Трамп энэ үеэр хэлсэн байна.

Бямба гарагт хэвлэлд ярихдаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өөрийнх нь улсын оролцоогүйгээр АНУ, ОХУ-ын хооронд ямар ч яриа хэлэлцээ явагдах ёсгүйг хэлж байв.

“Тэдний хооронд харилцаа байж болох ч бидэнгүйгээр Украины асуудлыг ярилцах нь бүгдэд аюултай. Одоогоор бид Трампын засаг захиргаатай ерөнхий түвшинд ярилцаж байгаа. Үүнийг нарийвчлах тал дээр бид илүү их ажиллах шаардлагатай” гэжээ.

Эх сурвалж: Associated Press

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.