Уншиж байна...
“Улаанбаатар" өвлийн наадмыг зорих иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоноСэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах эмын хэрэглэгч, донтогч өвчтөнийг эмчлэх стандарттай болноБаян-Адрага, Норовлин сумдын нутгаар 10-15 см буюу хамгийн зузаан цасан бүрхүүлтэй байнаҮхрийн өвчүү, хонины ууц хулгайлсан хэрэг бүртгэгдээд байнаӨнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларнаБ.Энхрий-Эрдэнэ ДАШТ-ээс хос медаль хүртлээПоп улстөрчдийн хор хөнөөл зэвсгээс аюултай    Кока-Кола Трампын татвараас болж хуванцарын хэрэглээгээ ихэсгэж магадгүй гэж мэдэгджээУлсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчид тодорлооЭнэ сарын 12,13-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларнаДөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа эхэллээДайвар ачаанд нуусан хар тамхийг хүлээн авч, худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлжээСогтуурсан үедээ эмэгтэй найзынхаа толгой руу төмрөөр цохиж хүнд гэмтээжээБөөрөлжүүтийн ЦС-ын II блокийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна
Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр олборлолт хийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 27-ноос 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48261, мөрдөн байцаалтын 2704 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 92, Өмчлөх эрхийн эсрэг 57, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 48, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4, Авлига, албан тушаалын 2, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 1 хэрэг байна.   

         

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

- Нийслэлийн прокурорын газраас “Ч” ОНӨААТҮГ-ын албан тушаалтан Г.Ч нь байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 450 мкв талбайн хэмжээтэй барилгыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхгүйгээр нураах шийдвэр гаргаж, “С” ХХК-д орон сууц барих нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас иргэн Б.Т нь тус аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын анхан шатны шүүхэд,

- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас иргэн С.П нь байлдааны зориулалттай сумыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 2.2 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ хэмээн Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.