Уншиж байна...
“Улаанбаатар" өвлийн наадмыг зорих иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоноСэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах эмын хэрэглэгч, донтогч өвчтөнийг эмчлэх стандарттай болноБаян-Адрага, Норовлин сумдын нутгаар 10-15 см буюу хамгийн зузаан цасан бүрхүүлтэй байнаҮхрийн өвчүү, хонины ууц хулгайлсан хэрэг бүртгэгдээд байнаӨнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларнаБ.Энхрий-Эрдэнэ ДАШТ-ээс хос медаль хүртлээПоп улстөрчдийн хор хөнөөл зэвсгээс аюултай    Кока-Кола Трампын татвараас болж хуванцарын хэрэглээгээ ихэсгэж магадгүй гэж мэдэгджээУлсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчид тодорлооЭнэ сарын 12,13-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларнаДөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа эхэллээДайвар ачаанд нуусан хар тамхийг хүлээн авч, худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлжээСогтуурсан үедээ эмэгтэй найзынхаа толгой руу төмрөөр цохиж хүнд гэмтээжээБөөрөлжүүтийн ЦС-ын II блокийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна
Х.Нямбаатар: Түгжрэлийг бууруулах төслүүдын инженерингийн төлөвлөлтүүдээ гаргахдаа хиймэл оюун ухаан ашиглана

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Их Британийн “Skyral” компанитай хамтран их өгөгдөлд суурилсан загварчлалуудыг бий болгохоор эхний уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Skyral” компанийн захирал Николас Жон Блэр болон холбогдох албаныхан оролцсон юм.

Уулзалтын үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ онд нийслэл хот авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, Трамвайны хоёр шугам, метроны шугам гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхээр олон улсын нээлттэй тендерийг үе шаттай зарлаад байна.  Эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хиймэл оюун ухааны их өгөгдөлд суурилсан загварчлал дээр бүхий л инженерингийн төлөвлөлтүүдээ хийнэ. Тэр ч утгаараа Их Британийн технологийн компани болох “Skyral” компанитай хамтран Улаанбаатар хотын их өгөгдөлд суурилсан загварчлалуудыг бий болгохоор эхний уулзалтыг зохион байгууллаа” гэв. 

Их өгөгдөлд суурилсан загварчлалаар трамвайны нэгдүгээр шугамын өртөөнүүд хаана байрлавал тухайн орчмоос хамгийн их хүн зорчих, Тойрог хурдны замын трассыг хаагуур татвал түгжрэлийг бууруулахад нөлөөлөл нь өндөр байх зэргийг хүн бүрийн гар утасны хөдөлгөөн, явж байгаа маршрутад  хиймэл оюун ухаан дүгнэлт хийж, хамгийн боломжит загварчлалуудыг гаргаж өгөх юм. Ийнхүү Улаанбаатар хот их өгөгдөлд суурилсан загварчлалууд дээр инженерингийн болон нийтийн тээврийн төлөвлөлтийг хийхээр хамтын ажиллагаагаа эхлүүлжээ.

“Skyral” нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар хамгийн сүүлийн үеийн загварчлалыг бий болгон засгийн газар болон бизнесүүдэд практик, уян хатан, үр ашигтай шийдлүүдийг нэвтрүүлдэг технологийн компани юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.