Уншиж байна...
“Улаанбаатар" өвлийн наадмыг зорих иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоноСэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах эмын хэрэглэгч, донтогч өвчтөнийг эмчлэх стандарттай болноБаян-Адрага, Норовлин сумдын нутгаар 10-15 см буюу хамгийн зузаан цасан бүрхүүлтэй байнаҮхрийн өвчүү, хонины ууц хулгайлсан хэрэг бүртгэгдээд байнаӨнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларнаБ.Энхрий-Эрдэнэ ДАШТ-ээс хос медаль хүртлээПоп улстөрчдийн хор хөнөөл зэвсгээс аюултай    Кока-Кола Трампын татвараас болж хуванцарын хэрэглээгээ ихэсгэж магадгүй гэж мэдэгджээУлсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчид тодорлооЭнэ сарын 12,13-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларнаДөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа эхэллээДайвар ачаанд нуусан хар тамхийг хүлээн авч, худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлжээСогтуурсан үедээ эмэгтэй найзынхаа толгой руу төмрөөр цохиж хүнд гэмтээжээБөөрөлжүүтийн ЦС-ын II блокийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна
Согтуурсан үедээ эмэгтэй найзынхаа толгой руу төмрөөр цохиж хүнд гэмтээжээ

Хүний эрүүл мэнд, бие эрх чөлөөнд халдах эрх хэнд ч байхгүй. Гэвч архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж гэмтэл учруулах хэрэг цөөнгүй бүртгэгдэж байна. Өнгөрсөн нэг сарын хугацаанд л гэхэд энэ төрлийн гэмт хэрэг 1090 бүртгэгджээ.

Тухайлбал, энэ оны хоёрдугаар сарын 09-ны өдөр гэхэд 29 настай эрэгтэй Э нь зүс таних М-тэй согтуурсан үедээ зодолдож баруун хөлийг хугалсан, 29 настай эрэгтэй Л нь хамт архи ууж байсан эмэгтэй А-гийн толгой руу төмрөөр цохисон, Иргэн Г нь найз болох Б-д зодуулж үүдэн шүдээ хугалуулсан зэрэг 18 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдах, хормын төдий уур бухимдлаа тэвчихгүй бусадтай үл ойлголцсоноос үүдэн гарсан байна.

Иймд иргэн та ганцхан хормын уураа тэвчиж, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж бие биедээ хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэснээр эрүүгийн хариуцлага хүлээж, сэтгэл санаа, эрүүл мэнд, санхүүгийн хувьд хохирч үлдэх эрсдэлээс сэргийлж болохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.