Уншиж байна...
“Улаанбаатар" өвлийн наадмыг зорих иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоноСэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах эмын хэрэглэгч, донтогч өвчтөнийг эмчлэх стандарттай болноБаян-Адрага, Норовлин сумдын нутгаар 10-15 см буюу хамгийн зузаан цасан бүрхүүлтэй байнаҮхрийн өвчүү, хонины ууц хулгайлсан хэрэг бүртгэгдээд байнаӨнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларнаБ.Энхрий-Эрдэнэ ДАШТ-ээс хос медаль хүртлээПоп улстөрчдийн хор хөнөөл зэвсгээс аюултай    Кока-Кола Трампын татвараас болж хуванцарын хэрэглээгээ ихэсгэж магадгүй гэж мэдэгджээУлсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчид тодорлооЭнэ сарын 12,13-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларнаДөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа эхэллээДайвар ачаанд нуусан хар тамхийг хүлээн авч, худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлжээСогтуурсан үедээ эмэгтэй найзынхаа толгой руу төмрөөр цохиж хүнд гэмтээжээБөөрөлжүүтийн ЦС-ын II блокийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчид тодорлоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу хоёрдугаар сарын 12-нд хуралдаж Монгол Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчдыг тодруулжээ.

Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэн, орон нутагт ажлын байр бий болгож нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан тэргүүний малчин, тариаланчдын амжилтыг үнэлэн 2025 онд

  • Улсын аварга малчнаар 140 иргэн,
  • Улсын хошой аварга малчнаар 14 иргэн,
  • Улсын аварга саальчнаар 7 иргэн,
  • Улсын аварга фермерээр 10 иргэн, аж ахуйн нэгжийг,
  • Улсын аварга тариаланч хамт олноор 17 аж ахуйн нэгжийг,
  • Улсын аварга тариаланчаар 23 хүртэлх иргэнийг тус тус шалгаруулсан байна. 

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үндсэн ажиллах хүчин болсон малчид, тариаланчдын бүтээмжийг үнэлж жил бүрийн сар шинийн баярын өмнө улсын аваргуудыг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлсэн, хөдөөгийн хөгжилд өөрийн хувь нэмрийг бодитой оруулж, манлайлан ажиллаж байгаа байдлыг голлох үзүүлэлт болгожээ. 

Малчид, фермерүүдийн дунд Монгол орны нөхцөлд нэг саалийн үнээнээс жилдээ 9.0 мянган литр сүү  саадаг олон улсын жишигт нийцсэн сүүний үхрийн аж ахуй эрхлэгч, хотоос хөдөө гарч эрчимжсэн аж ахуй эрхлэн хөдөөгийн хөгжлийн загвар бий болгож байгаа залуу фермер гэр бүл, бэлчээрийн даацад тохируулан малын тоог бууруулж чанартай, таваарлаг үхэр сүргийг дагнан үржүүлж байгаа малчид, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлсэн, техникийн шинэчлэл хийсэн тариаланч хамт олон, шинэ нэр төрлийн таримал тариалж нутагшуулсан тариаланчид багтжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.