Ерөнхийлөгч Доналд Трамп гаалийн татвараа өсгөхөөр төлөвлөж байгаатай холбогдуулан хөнгөн цагаан лааз илүү үнэтэй болвол Кока-Кола АНУ-д ихэнх ундаагаа хуванцар савлагаатайгаар борлуулж магадгүй гэж тус компанийн гүйцэтгэх захирал Жеймс Квинси хөрөнгө оруулагчидтай уулзах үеэрээ мэдэгдээд байна.
Трамп АНУ-д орж ирж буй бүх ган, хөнгөн цагаанд 25 хувийн импортын татвар ногдуулах тушаал гаргавал, тус улсын лаазалсан хүнс, ундааны үнэ өсөж болзошгүй юм.
Арванхоёрдугаар сард тус компани 2030 он гэхэд сав баглаа боодолдоо 50%-ийн дахин боловсруулсан материалыг ашиглах тогтвортой байдлын зорилтоо бууруулж, 2035 он гэхэд 35-40% болгон бууруулахаар өөрчилсөн байна.
Кока Коланы босс бизнест нь нөлөөлөх тарифын нөлөөллийг багасгахыг хичээж байгаа бөгөөд сав баглаа боодол нь түүний компанийн зардлын харьцангуй бага хэсгийг эзэлдэг юм.
Сүүлийн жилүүдэд Coca-Cola маркетинг, тогтвортой байдлын стратегийн хүрээнд хөнгөн цагаан савлагааг түлхүү ашиглан бүтээгдэхүүнээ борлуулж байгаа билээ.
Хэдийгээр арай илүү үнэтэй боловч хөнгөн цагаан лааз нь хуванцар савыг бодоход хамаагүй илүү дахин боловсруулах боломжтой байдаг.
Эх сурвалж: BBC
Бэлтгэсэн: Сарасвати