АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Лхагва гарагт Владимир Путинтэй удаан хугацаагаар утсаар ярьсны дараагаар удирдагчид Украин дахь дайныг зогсоох хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон гэж мэдэгджээ.

"Truth Social" платформ дээрээ бичсэн нийтлэлдээ Трамп ОХУ-ын ерөнхийлөгчтэй "Манай багууд нэн даруй хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцсон" хэмээгээд дараа нь бие биенээ нийслэлд айлчлахыг урьсан гэв.

Түүний дараагаар Украины Ерөнхийлөгч Влодимир Зеленский Трамптай "урт, найдвартай энх тайван" байдлын талаар ярилцсан гэж мэдэгдэв.

Д.Трамп сошиал сүлжээнд “Том хэмжээний, огт шаардлагагүй, ҮХЭЛ, СҮЙРЭЛ болсон энэ хөгийн дайныг зогсоох цаг нь болсон. Орос, Украины ард түмнийг бурхан ивээг!” хэмээн нийтэлсэн байна.

Тэрбээр Путинтэй нүүр тулан уулзах товыг тодорхойлоогүй ч Цагаан ордонд байсан сэтгүүлчдэд хандан “Бид Саудын Арабт уулзана” гэж мэдэгджээ.

Путин, Трамп хоёрын утасны яриа бараг цаг хагас үргэлжилсэн болохыг Кремлийн хэвлэлийн албаныхан мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

Бэлтгэсэн: Сарасвати