Уншиж байна...
“Улаанбаатар" өвлийн наадмыг зорих иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоноСэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах эмын хэрэглэгч, донтогч өвчтөнийг эмчлэх стандарттай болноБаян-Адрага, Норовлин сумдын нутгаар 10-15 см буюу хамгийн зузаан цасан бүрхүүлтэй байнаҮхрийн өвчүү, хонины ууц хулгайлсан хэрэг бүртгэгдээд байнаӨнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларнаБ.Энхрий-Эрдэнэ ДАШТ-ээс хос медаль хүртлээПоп улстөрчдийн хор хөнөөл зэвсгээс аюултай    Кока-Кола Трампын татвараас болж хуванцарын хэрэглээгээ ихэсгэж магадгүй гэж мэдэгджээУлсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчид тодорлооЭнэ сарын 12,13-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларнаДөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа эхэллээДайвар ачаанд нуусан хар тамхийг хүлээн авч, худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлжээСогтуурсан үедээ эмэгтэй найзынхаа толгой руу төмрөөр цохиж хүнд гэмтээжээБөөрөлжүүтийн ЦС-ын II блокийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна
Сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах эмын хэрэглэгч, донтогч өвчтөнийг эмчлэх стандарттай болно

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хорооны энэ оны анхдугаар хуралдаан хоёрдугаар сарын 12-нд боллоо. Хуралдаанаар Үндэсний хорооны 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцуулж, 2025 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэн баталлаа.

Мөн Дэд зөвлөл байгуулсан тухай Зохицуулах зөвлөлийн тогтоолыг танилцуулснаас гадна мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн байдал, анхаарах асуудлын талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцов.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих үндэсний хорооны даргын хувиар хуралдаанд оролцсон Үндэсний хорооны болон дэд зөвлөлийн гишүүдэд хуулиар үүрэг хүлээсэн салбарын яамд, мэргэжлийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, согтуурах, мансуурах донтой иргэдийг албадан болон сайн дурын эмчилгээний дараа нөхөн сэргээх, бататгах эмчилгээнд хамруулах “Төв” байгуулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглэгч, донтогч өвчтөнийг эмчлэх стандарттай болох талаар үүрэг, чиглэл өглөө.

Эх сурвалж: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.