“Улаанбаатар" өвлийн наадам 2025 оны хоёрдугаар сарын 15-16-ний өдрүүдэд “Скайресорт” цанын баазад зохион байгуулагдах гэж байгаа билээ.
Тэгвэл наадмыг үзэж сонирхох иргэдэд зориулан нийтийн тээврийн автобус үйлчлэх бөгөөд Жанжин Д.Сүхбаатарын талбайн авто машины зогсоол- “Скайресорт” цанын бааз гэсэн маршрутаар доорх цагийн хуваариар явах юм.