Уншиж байна...
ПРОКУРОР: Хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлнэАТГ-аас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу удаашралтай баригдаж буй болон зогссон 17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэжээЧингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлжээБайгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тхуай үнэн бөгөөд бодит мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулнаБайгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бөгөөд бодит мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулнаЦЕГ: "Покер тоглоод 150.000.000 төгрөгөө алдчихлаа" гэх дуудлага бүртгэгдээд байнаЭнэ сарын 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларнаСонгинохайрхан дүүргийн VI хороонд 712 айлын орон сууц баригданаУИХ-ын сонгуулын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц хэлэлцэнэОХУ-ын түрэмгийлэлд Украиныг буруутгасны дараа Трамп Зеленскийг "дарангуйлагч" хэмээжээНийслэл хотод 2025 онд 10 байршилд шинээр авто зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ10, 11 дүгээр ангийн сурагчид өөрийн хүсэлтээр монгол хэл, бичгийн шалгалтыг өгөх боломжтой болоод байнаХалиа тошин үүссэн 5 дүүргийн 28 хороонд гамшгийн шар түвшин тогтооноЗарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарланаНутгийн зүүн хэсгээр хүйтэн жавартай байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарт баяр хүргэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон мэргэжлийн боксын шилдэг тамирчдыг хүлээн авч уулзлаа.

Олон улсын мэргэжлийн боксын дөрвөн гол холбооны нэг болох Дэлхийн боксын холбооны (WBA) Төв Азийн аваргын бүсийн төлөөх тэмцээнд гавьяат тамирчин Э.Цэндбаатар Мексикийн тамирчин Педро Родригезийг ялж, аваргын зургаадахь бүсээ зүүсэн юм.

Энэ тэмцээнд мөн гавьяат тамирчин Н.Төгсцогт болон манай таван боксчин дэлхийн чансаа дээгүүр тамирчидтай өрсөлдөж ялалт байгуулсан.

Бүх өрсөлдөгчөө ялж, монгол хүний тэсвэр хатуужил, ид хавыг гайхуулан, бэрхшээлийг давж, зорьсондоо хүрч чаддагийг харуулсан тамирчдад Ерөнхийлөгч баяр хүргэж, спортын улам өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Э.Цэндбаатар энэ удаа ялснаар тавдугаар сард Лос Анжелес хотноо болох Дэлхийн аваргад өрсөлдөх эрхийн төлөөх тэмцээнд оролцох болзлоо хангаад байна.

Тэрбээр, багаараа АНУ-д бэлтгэлээ базааж, дүү тамирчдаа дэмжин, зөвөөр үлгэрлэж, эх орондоо мэргэжлийн боксыг хөгжүүлэхийг зорьж байгаагаа хэллээ. Мөн Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр тэмцээн зохион байгуулбал хүүхэд, залуус боксоор хичээллэж, амжилт гарган, эх орныхоо нэрийг дэлхийд дуурьсгах бүрэн боломжтой гэж үздэгээ илэрхийлж, дэмжлэг хүслээ.

Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан “Night of Champions Ulaanbaatar-2025” тэмцээний бүх тасалбар зарагдаж, шууд дамжуулалтыг нь 150 гаруй мянган хүн үзсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.