Уншиж байна...
ПРОКУРОР: Хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлнэАТГ-аас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу удаашралтай баригдаж буй болон зогссон 17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэжээЧингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлжээБайгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тхуай үнэн бөгөөд бодит мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулнаБайгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бөгөөд бодит мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулнаЦЕГ: "Покер тоглоод 150.000.000 төгрөгөө алдчихлаа" гэх дуудлага бүртгэгдээд байнаЭнэ сарын 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларнаСонгинохайрхан дүүргийн VI хороонд 712 айлын орон сууц баригданаУИХ-ын сонгуулын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц хэлэлцэнэОХУ-ын түрэмгийлэлд Украиныг буруутгасны дараа Трамп Зеленскийг "дарангуйлагч" хэмээжээНийслэл хотод 2025 онд 10 байршилд шинээр авто зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ10, 11 дүгээр ангийн сурагчид өөрийн хүсэлтээр монгол хэл, бичгийн шалгалтыг өгөх боломжтой болоод байнаХалиа тошин үүссэн 5 дүүргийн 28 хороонд гамшгийн шар түвшин тогтооноЗарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарланаНутгийн зүүн хэсгээр хүйтэн жавартай байна
Л.Энх-Амгалан: Зургаан үе шат дамждаг хүнд суртлыг арилгаж, бүрэн цахимжуулна

Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төвийн протез, ортопедийн үйлдвэрийн төвийн төлөөлөлтэй ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан уулзжээ.

Манай улсад 20 мянган иргэн протез, ортопед хэрэглэдэг.  Нийгмийн халамжийн тухай хуулиар 3 жил тутамд шинэчлүүлэх ёстой. Гэсэн ч 10-20 жил хиймэл гар, хөлөө солиулаагүй иргэн ч байна.

Шалтгаан нь төрийн үйлчилгээний хүнд суртал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гурван жил тутамд хиймэл гар, хөл захиалахдаа эмчид оношоо баталгаажуулах, нэхэмжлэх үүсгүүлэх, харьяа дүүргийнхээ эмнэлэгтээ баримт бичгээ бүрдүүлж өгөх, шийдвэр гарахыг хүлээх, санхүүжилтээ хүлээх, бүтээгдэхүүнээ захиалж, хүлээн авах гэсэн 6 үе шатыг дамжиж, заавал биеэр очиж, багадаа 21 хоног хүлээдэг юм байна.

Төрийн бүх үйлчилгээ цахимжиж буй энэ үед үүн шиг хүнд сурталтай, иргэндээ ээлгүй байж болохгүй.  Мөн хариуцсан сум, хорооны хөдөлмөр халамжийн ажилтан нь иргэндээ хүрч ажилладаггүйгээс ч энэ асуудал бэрхшээл бий болж байна.

Энэ хүнд суртлыг арилгаж, цахимжуулах шийдэл гаргаж, хэрэгжүүлэх хугацаатай үүрэг өглөө. Манай улсын протезын үйлдвэрт сайн тоног төхөөрөмж бий.  Орчин үеийн шаардлагад нийцсэн 3D хэрэгсэл ч үйлдвэрлэдэг юм байна.

Харин тоног төхөөрөмжүүдээ ашиглах хүний нөөц дутмаг.  Нарийн мэргэжилтнүүдээ бодлогоор бэлтгэх, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн нөхөн сэргээлтийг сайжруулах, халамжийн сангийн өртгийг нэмэгдүүлэх, шинэчлэх, жишиг үнийг бодох аргачлалыг боловсруулж, хүртээмжтэй, чанартай зөв бүтэцтэй болох шаардлагатай байна хэмээн Л.Энх-Амгалан сайд мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.