Уншиж байна...
ПРОКУРОР: Хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлнэАТГ-аас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу удаашралтай баригдаж буй болон зогссон 17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэжээЧингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлжээБайгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тхуай үнэн бөгөөд бодит мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулнаБайгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бөгөөд бодит мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулнаЦЕГ: "Покер тоглоод 150.000.000 төгрөгөө алдчихлаа" гэх дуудлага бүртгэгдээд байнаЭнэ сарын 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларнаСонгинохайрхан дүүргийн VI хороонд 712 айлын орон сууц баригданаУИХ-ын сонгуулын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц хэлэлцэнэОХУ-ын түрэмгийлэлд Украиныг буруутгасны дараа Трамп Зеленскийг "дарангуйлагч" хэмээжээНийслэл хотод 2025 онд 10 байршилд шинээр авто зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ10, 11 дүгээр ангийн сурагчид өөрийн хүсэлтээр монгол хэл, бичгийн шалгалтыг өгөх боломжтой болоод байнаХалиа тошин үүссэн 5 дүүргийн 28 хороонд гамшгийн шар түвшин тогтооноЗарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарланаНутгийн зүүн хэсгээр хүйтэн жавартай байна
70 жилийн хүлээлт, долоон сарын амжилт

   Цахим орчны замбараагүй хэрэглээний нөлөөгөөр монголчууд сайн сайхнаас илүү саар мууг хамгийн ихээр хэлэлцдэг, ярилцдаг болж. Энэ хэрээр манай улсад болж бүтэж байгаа юм нэг ч байхгүй мэт. Гэвч урагшилж байгаа зүйл бий. Магадгүй эсэгүүцэгчид, үгүйсгэгчдэд нэ мэдээ таагүй санагдах байх.  Францтай хамтарч уран олборлох 27 жилийн мөрөөдлөө бодит ажил хэрэг болгохоор гэрээ байгууллаа. Том амжилт, ахиц дэвшил. Энэхүү гэрээг байгуулснаар Франц, Англи, Итали, Испани, Белги, Нидерланд, Швейцарь зэрэг Европын холбооны 26 улсын гуравны нэгийг 50 жилийн турш цахилгаанаар хангах боломжийг нээснээс гадна дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгаралтай тэмцэж буй тэмцэлд манай улс том хувь нэмэр оруулж байгаа юм. Мөн Монгол Улс уран олборлосон туршлага дээрээ үндэслэн цаашид атомын цахилгаан станц барих боломж нээгдсэн. Энэ бүхэн нь ямар чухал гэрээ хэлцэл болохыг илэрхийлж байна.  Үүгээр зогсохгүй Монгол Улсын Засгийн газар  ач холбогдолтой нэгэн гэрээг  БНХАУ-тай байгууллаа. Энэ бол Гашуунсухайт-Ганц модны боомтыг төмөр замаар холбох, Нүүрс худалдаалах, Тавантолгойн ордын олборлолтыг нэмэгдүүлэх гэрээ. Нэг сумаар гурван туулай буудсан гэсэн үг. Хамтарсан Засгийн газар байгуулагдаад долоон сар л болж байгаа ч удаан хугацааны турш хийх гээд чадаагүй, хэрэгжүүлэхийг хүсэж байсан томоохон төслүүдийг урагшлууллаа.

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-тай хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа “Энэ төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, УИХ-ын зургаа, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст өнөөдөр ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байна.  Гашуунсухайт-Ганц мод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болж байна. Энэ агуулгаараа түүхэн үйл явдал.

Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын  хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олно. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ” гэсэн юм.

Гашуунсухайт-Ганц модны боомтыг төмөр замаар холбох, Нүүрс худалдаалах, Тавантолгойн ордын олборлолтыг нэмэгдүүлэх гэсэн гурван гэрээг үзэглэсэн боловч үүний цаана олон асуудал давхар шийдэгдсэн. Тухайлбал, энэ хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн энэхүү гэрээ зурагдсанаар Монгол Улс цэвэр эрчим хүч экспортлох томоохон мега төслийн судалгааны ажил эхэлж байна. Ингээд тооцвол нэг сумаар нэлээд хэдэн туулай буудав.  

Дээрх төмөр зам холбогдсоноор экспортын орлого дахин
1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, монголчууд бидний олон жил хүлээсэн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10000 ам.долларт хүрэх зорилт биелэх юм.

Хоёр улсын Засгийн газар аливаа гуравдагч талыг оролцуулахгүйгээр гэрээ хийх боломж 2004 онд ч байсан. Энэ гэрээ 21 жилийн өмнө хийгдсэн бол Тавантолгойг тойрсон маргаан, царигийн мэтгэлцээн өрнөхгүйгээр Монгол Улс өнөөгийн үнэ цэнээр багадаа 31.5 тэрбум ам.долларын орлого олж, өнөөдрийн тулгамдсан дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байлаа. Улстөржин тайлбарлавал Х.Баттулгын гацаасан гацааг Л.Оюун-Эрдэнэ арилгаж чадлаа.

Гашуунсухайт-Ганц модны төмөр замын холболт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болж байгаа юм. 70 жилийн турш ганцхан төмөр замаар холбогдож, дахин холбох хүсэлтэй ч элдэв шалтгаанаас болж хойшилсоор байсныг хамтарсан Засгийн газар долоон сарын хугацаанд шийдвэрлэж чадлаа. Ер нь элдэв хэл ам, зорилготой, зорилгогүй эсэргүүцлүүдийг давах гэж юу ч гэж хэлсэн урагшаа зүтгэж, мега төслүүдээ зүтгүүлж байгаа нь хамтарсны үр дүн.

 Б.Номин-Эрдэнэ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.