Уншиж байна...
ПРОКУРОР: Хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлнэАТГ-аас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу удаашралтай баригдаж буй болон зогссон 17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэжээЧингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлжээБайгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тхуай үнэн бөгөөд бодит мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулнаБайгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бөгөөд бодит мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулнаЦЕГ: "Покер тоглоод 150.000.000 төгрөгөө алдчихлаа" гэх дуудлага бүртгэгдээд байнаЭнэ сарын 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларнаСонгинохайрхан дүүргийн VI хороонд 712 айлын орон сууц баригданаУИХ-ын сонгуулын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц хэлэлцэнэОХУ-ын түрэмгийлэлд Украиныг буруутгасны дараа Трамп Зеленскийг "дарангуйлагч" хэмээжээНийслэл хотод 2025 онд 10 байршилд шинээр авто зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ10, 11 дүгээр ангийн сурагчид өөрийн хүсэлтээр монгол хэл, бичгийн шалгалтыг өгөх боломжтой болоод байнаХалиа тошин үүссэн 5 дүүргийн 28 хороонд гамшгийн шар түвшин тогтооноЗарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарланаНутгийн зүүн хэсгээр хүйтэн жавартай байна
Хаврын тэргүүн сарын шинийн 4-нөөс төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ эхэлнэ

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амрахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-оор зохицуулсан.

Энэ жил Монгол одон зурхайн цаг тооллоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тасарч, шинийн 2, 3-ны өдөр 2025 оны 03 дугаар сарын 1, 2-нд тохиож байна.

Иймд шинийн 2, 3-ны өдрүүдэд сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлнэ.

Харин шинийн 4 буюу 2025 оны гуравдугаар сарын 03-ны Даваа гаргаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн явагдана.

Хувийн хэвшлийн байгууллагуудын тухайд ажил, амралтын өдрийг дотоод хэм хэмжээндээ тусган зохицуулах боломжтой юм.

Цаашид нийтээр тэмдэглэх баярын өдрүүд долоо хоногийн амралтын өдөр таарсан тохиолдолд ажлын өдөрт шилжүүлэх, нөхөн амраах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна гэж Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.