Уншиж байна...
ПРОКУРОР: Хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлнэАТГ-аас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу удаашралтай баригдаж буй болон зогссон 17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэжээЧингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлжээБайгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тхуай үнэн бөгөөд бодит мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулнаБайгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бөгөөд бодит мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулнаЦЕГ: "Покер тоглоод 150.000.000 төгрөгөө алдчихлаа" гэх дуудлага бүртгэгдээд байнаЭнэ сарын 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларнаСонгинохайрхан дүүргийн VI хороонд 712 айлын орон сууц баригданаУИХ-ын сонгуулын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц хэлэлцэнэОХУ-ын түрэмгийлэлд Украиныг буруутгасны дараа Трамп Зеленскийг "дарангуйлагч" хэмээжээНийслэл хотод 2025 онд 10 байршилд шинээр авто зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ10, 11 дүгээр ангийн сурагчид өөрийн хүсэлтээр монгол хэл, бичгийн шалгалтыг өгөх боломжтой болоод байнаХалиа тошин үүссэн 5 дүүргийн 28 хороонд гамшгийн шар түвшин тогтооноЗарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарланаНутгийн зүүн хэсгээр хүйтэн жавартай байна
Халиа тошин үүссэн 5 дүүргийн 28 хороонд гамшгийн шар түвшин тогтооно

Нийслэлийн онцгой комиссын I хуралдаан болж, халиа тошингийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Хуралдааны эхэнд халиа тошинд хийсэн эрсдэлийн үнэлгээний талаар НОБГ-ын Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Төмөрмандах танилцууллаа.

Тэрбээр “Нийт халиа тошин үүссэн байршилд хийсэн үнэлгээний үр дүнгээр Сонгинохайрхан дүүрэг эмзэг байдлын “маш их” эрсдэлтэй түвшинд байна. Мөн Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн хувьд “их” эрсдэлтэй түвшинд үнэлэгдсэн. Нийслэлийн хэмжээнд авч үзвэл халиа тошингийн эрсдэлийн индекс дунд түвшинд буюу өнгөрсөн онтой харьцуулбал нэг дахин бага эрсдэлтэй байна” гэв.

Мөн халиа тошин үүссэн байршлын нөхцөл байдал, хэрэгжүүлэн ажиллаж буй арга хэмжээний талаар УБЗАА-ны хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл мэдээлэл өгөв. 2024 оны арванхоёрдугаар сараас өнөөдрийг хүртэл холбогдох мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид 48,120 метр куб шуудуу татаж, 3800 тонн мөс тээвэрлэж, 450 метр далан босгосон байна. Мөн 93 айлыг нүүлгэн шилжүүлэх дүгнэлтэд хүрч, цаашлаад голын ай савд суурьшсан айлуудыг холбогдох албаныхантай хамтарч нүүлгэн шилжүүлнэ. Ингэснээр байнгын ажиллагаа шаардлагтай ЧД-ийн I, III суваг, БЗД-ийн зүүн уулын суваг зэрэг байршилд үргэлжлүүлэн шар усны аюулаас сэргийлэх боломж бүрдэнэ гэдгийг хэлж байв.

Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Т.Даваадалай эрсдэлтэй түвшинд байгаа таван дүүргийн 28 хороонд энэ оны гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл гамшгийн шар түвшнийг тогтоож, тухай бүрд хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгожээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.