Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жиованни Гаслари, Кувейт Улсаас Монгол Улсад хавсран Суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мутак А М М Аль-Туймэр нар Итгэмжлэх жуух бичиг өргөн барих ёслолын ажиллагаатай болно.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр буюу хоёрдугаар сарын 20-ны өдөр Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их, бага тойруу орчмын зарим замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.
Тиймээс иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.