Уншиж байна...
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад албан ёсны айлчлал хийнэЦагаан сараар тав хоног амарнаББСБ болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийлээУ.Шинийннэгэн: Хичээл зүтгэл хүнийг голдоггүй учраас өөрийн хэлсэн үгэндээ эзэн байхыг хичээдэгМонгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Танаа ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ажлын хэсгийн дүгнэлтээ танилцуулавТөрийн байгууллагын нэрийг ашиглаж, залилан хийсэн этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулнаБ.Бямбасайхан: 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан баринаПРОКУРОР: Хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлнэАТГ-аас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу удаашралтай баригдаж буй болон зогссон 17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэжээЧингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлжээБайгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бөгөөд бодит мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулнаБайгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тхуай үнэн бөгөөд бодит мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулнаЦЕГ: "Покер тоглоод 150.000.000 төгрөгөө алдчихлаа" гэх дуудлага бүртгэгдээд байна
Б.Бямбасайхан: 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барина

Геодези, усны барилга байгууламжийн газраас НЗДТГ, УБЗАА-тай хамтран 2025 онд хийх ажлын төлөвлөгөөг үе шаттай танилцуулж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 168 орчим км үерийн далан байдаг. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотын үерийн байгууламжийг 450 орчим км болгож өргөтгөхөөр тусгасан. Энэ зорилтын хүрээнд 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барих талаар ГУББГ-ын дарга Б.Бямбасайхан мэдээлэл өглөө.

Нэгт, 2022 оноос хойш он дамнан хэрэгжиж байгаа Жаргалантын үерийн хамгаалалтын далан буюу 1.8 км үерийн даланг ашиглалтад хүлээлгэн өгнө. Өнгөрсөн онд Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газрыг хамгаалсан үерийн байгууламжийг барьж дууссан. Урагшаа Жаргалантын ам руу холбогдох 420 метр урт, авто замын хоёр гаргууртай үерийн хамгаалалтын даланг энэ жил барьснаар нийт ажил дуусах юм.

Хоёрт, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргоос зүүн тийш Сэлбэ гол руу гарсан үерийн хамгаалалтын шороон суваг нь инженерийн хийцлэлгүй учраас ус нэвтрэх чадамж алдагдсан. Тиймээс тус шугамыг инженерийн хийцлэлтэй болгож засварлана.

Гуравт, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Бөмбөгөр орчимд үерийн улмаас босоо түшиц хана нурсан. Уг 40 метр босоо түшиц ханыг сэргээн засварлаж, шинээр цутгалт хийнэ.

Дөрөвт, Нисэхийн үерийн сувгийг засварлаж шинэчилнэ.

Түүнчлэн Сэлбэ голд таван шатлалт усан сан барина. Нийт 1.3 сая метр.куб ус хуримтлуулах зориулалттай найман далангаас бүрдсэн хоёр хажуу талаараа шороон далантай, инженерийн хийцлэлтэй, усыг боож гаргах тохируулгатай таван шатлалт усан сан барихаар төлөвлөлөө. Улаанбаатар хотод байнгын ашиглалтад байдаг 168 км үерийн далангийн төлөвлөгөөт далан сувгийн цэвэрлэгээг 28 байршилд хийж, 48 мянган метр.куб лаг цэвэрлэхээр 2025 оны төлөвлөгөөнд тусгажээ. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр ажлуудыг эхлүүлж, арваннэгдүгээр сард дуусгахаар байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.