Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 26-нд болж улмаар баярын өдрүүдэд хэдэн хоног амрахыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Улмаар Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сар, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн тасарч, шинийн 2, 3-ны өдөр бямба, ням гаригт тохиож байгаатай холбогдуулан 2025 оны гуравдугаар сарын 03, 04, 05 буюу ирэх даваа, мягмар, лхагва гаригт ажилтан, албан хаагчдыг амрааж, 2025 оны ажлын жилд багтаан нөхөж ажиллуулах зохицуулалт хийхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад даалгалаа.