Уншиж байна...
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад албан ёсны айлчлал хийнэЦагаан сараар тав хоног амарнаББСБ болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийлээУ.Шинийннэгэн: Хичээл зүтгэл хүнийг голдоггүй учраас өөрийн хэлсэн үгэндээ эзэн байхыг хичээдэгМонгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Танаа ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ажлын хэсгийн дүгнэлтээ танилцуулавТөрийн байгууллагын нэрийг ашиглаж, залилан хийсэн этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулнаБ.Бямбасайхан: 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан баринаПРОКУРОР: Хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлнэАТГ-аас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу удаашралтай баригдаж буй болон зогссон 17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэжээЧингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлжээБайгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бөгөөд бодит мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулнаБайгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тхуай үнэн бөгөөд бодит мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулнаЦЕГ: "Покер тоглоод 150.000.000 төгрөгөө алдчихлаа" гэх дуудлага бүртгэгдээд байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяагийн урилгаар энэ сарын 28-наас ирэх сарын 5-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ.

 

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяатай албан ёсны хэлэлцээ хийж, японы талын албаны бусад төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд бүхий л чиглэлд өргөжүүлэн гүнзгийрүүлэх болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. Тэрбээр мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

 

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд Япон Улсын Гадаад хэргийн яамны хүндэт зочны хувиар 2012 оноос хойш буюу 13 жилийн дараа тус улсад хэрэгжиж буй айлчлал гэдгээрээ онцлог юм. Монгол Улс, Япон Улстай 1972 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон гэж ГХЯ-наас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.