Уншиж байна...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийнэХ.Нямбаатар: Он дамжин хэрэгжихгүй удсан төслүүдийг цуцалж, сургууль, цэцэрлэг барихад хөрөнгийг төвлөрүүлнэЕвропын холбооноос Хятадад суугаа элчин сайд Бээжинг нүүрсээр ажилладаг цахилгаан станц барихаа зогсоохыг уриалавХүний нөөцийн бүх үйл ажиллагаа цахим болноАгаар, орчны бохирдлыг бууруулахын тулд Улаанбаатар хотыг ногоон, шар бүсэд хуваанаОйрын хоногуудад ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерийн аюул нүүрлэх эрсдэлтэйПарис 2024: Олимп зохион байгуулахын ач холбогдолГадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад албан ёсны айлчлал хийнэЦагаан сараар тав хоног амарнаББСБ болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийлээУ.Шинийннэгэн: Хичээл зүтгэл хүнийг голдоггүй учраас өөрийн хэлсэн үгэндээ эзэн байхыг хичээдэгМонгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Танаа ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ажлын хэсгийн дүгнэлтээ танилцуулавТөрийн байгууллагын нэрийг ашиглаж, залилан хийсэн этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна
Европын холбооноос Хятадад суугаа элчин сайд Бээжинг нүүрсээр ажилладаг цахилгаан станц барихаа зогсоохыг уриалав

ЕХ-ноос Хятадад суугаа элчин сайд Бээжинд нүүрсээр ажилладаг цахилгаан станц барихаа зогсоохыг уриалж, зарим шинэ төслүүдийг сайтар харгалзан үзэлгүй хурдан батлах нь байгалд ээлтэй байх зорилтыг зөрчиж байна гэж мэдэгджээ.

Европын холбооноос Бээжин хотод зохион байгуулсан арга хэмжээний үеэр Жорге Толедо хэлэхдээ, Украины дайнаас болж эрчим хүчний аюулгүй байдлын хэрэгцээ гарсан ба энэ асуудлыг ЕХ чулуужсан түлш хэрэглэхгүйгээр зохицууулалт хийж чадсан хэмээсэн байна.

Толедо өнгөрсөн оны хоёрдугаар хагаст Хятадын нүүрсний зөвшөөрлийн хэмжээ нэмэгдсэнд харамсаж буйгаа илэрхийлсэн юм. Бээжин 2024 онд 66.7 ГВт-ын шинэ нүүрсээр ажилладаг эрчим хүчний хүчин чадлыг баталсан байна. Нэг гигаватт нь нүүрсний томоохон цахилгаан станцтай тэнцдэг.

Global Energy Monitor болон Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төвөөс өнгөрсөн сард нийтэлсэн тайланд 2024 онд нүүрсний эрчим хүч үйлдвэрлэх дэлхийн нийт бүтээн байгуулалтын ажлын 93 хувийг Хятад эзэлж байна гэж тайланд дурджээ. Мөн орон нутгийн засаг захиргаанаас худалдаж авах нүүрсний эрчим хүчний хамгийн бага квотыг тогтоосон урт хугацааны эрчим хүч худалдан авах гэрээ нь сэргээгдэх эрчим хүчийг эрчим хүчний сүлжээнд нэгтгэх ажлыг удаашруулж байгааг тус тайланд онцолжээ.

Толедо хэлэхдээ, ийм хандлага нь шаардлагагүй бөгөөд Хятад улс эрчим хүчний аюулгүй байдлаа хамгаалахын зэрэгцээ нүүрснээс татгалзах боломжтой гэжээ.

Хятад улс сэргээгдэх эрчим хүчээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд нар, салхины цахилгаан станцуудын хүчин чадал өнгөрсөн онд дээд амжилт тогтоожээ. Нарны хүчин чадал 45%-иар нэмэгдэж 887 ГВт, салхины хүчин чадал 18%-иар нэмэгдэж 521 ГВт болсон байна.

Хятадын Инженерийн Академийн эрдэмтэн, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комиссын нэг ажлын хэсгийн ахлагч Жан Шиаое лхагва гарагт хэлэхдээ, өнгөрсөн онд Хятадад сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэсэн нийт цахилгаан эрчим хүч нь АНУ-ын үйлдвэрлэсэн нийт цахилгаан эрчим хүчний хэмжээтэй тэнцэж байна. Тэрбээр Европын холбоо, Хятад улс хоёр хамтран ажиллах шаардлагатайг онцолжээ.

Албан ёсны мэдэгдлээс харахад Хятад улс ойрын ирээдүйд нүүрстөрөгчөөс бүрэн ангижрах хүсэлгүй байгааг харуулж байна. Лхагва гарагт Хятадын парламентын жил тутмын чуулганы эхний өдрийн засгийн газрын тайланд тус улс нүүрсний олборлолт, нийлүүлэлтийн хүчин чадлаа үргэлжлүүлэн нэмэгдүүлж, нүүрсний үндсэн үүргийг нэгтгэнэ” гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Бэлтгэсэн: Сарасвати

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.