Уншиж байна...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийнэХ.Нямбаатар: Он дамжин хэрэгжихгүй удсан төслүүдийг цуцалж, сургууль, цэцэрлэг барихад хөрөнгийг төвлөрүүлнэЕвропын холбооноос Хятадад суугаа элчин сайд Бээжинг нүүрсээр ажилладаг цахилгаан станц барихаа зогсоохыг уриалавХүний нөөцийн бүх үйл ажиллагаа цахим болноАгаар, орчны бохирдлыг бууруулахын тулд Улаанбаатар хотыг ногоон, шар бүсэд хуваанаОйрын хоногуудад ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерийн аюул нүүрлэх эрсдэлтэйПарис 2024: Олимп зохион байгуулахын ач холбогдолГадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад албан ёсны айлчлал хийнэЦагаан сараар тав хоног амарнаББСБ болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийлээУ.Шинийннэгэн: Хичээл зүтгэл хүнийг голдоггүй учраас өөрийн хэлсэн үгэндээ эзэн байхыг хичээдэгМонгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Танаа ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ажлын хэсгийн дүгнэлтээ танилцуулавТөрийн байгууллагын нэрийг ашиглаж, залилан хийсэн этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар 2025 оны гуравдугаар сарын 09-12-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү төрийн айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд болох бөгөөд Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Чех Улсад 10 жилийн дараа хэрэгжүүлж буй айлчлал юм.

Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэлд мэдээлэл өгнө.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга, Төлөөлөгчдийн танхимын дарга болон Ерөнхий сайд нар тус тус бараалхана.

Мөн хоёр орны уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулж, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, спорт, хууль эрх зүй зэрэг чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн тэмдэглэлт ойг тохиолдуулан Прага хотноо Морин хуур найрал хөгжмийн тоглолт, бизнес форумыг тус тус зохион байгуулна.

Мөн хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор Чехийн Үндэсний музейд дэлгэгдэх “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг нээнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.