Уншиж байна...
Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн цэгт зөөвөрлөлөөБүгд найрамдах Словак Засгийн газрын тэтгэлэг зарлагджээХавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилааӨ.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадагӨнөөдөр салхи нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурнаХовор амьтан агнасан гэмт хэрэг гарчээМөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээДэлхийн Аутизмын өдөр тохиож байнаБогдхан уулын “Зүүн оргил” гэдэг газар гарсан ойн гал түймрийг бүрэн унтраажээХуурайшилттай холбогдуулан ой хээрийн түймрийн аюул нэмэгдэж байнаГэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байнаХЗБХ: Шүүхийн сахилгын хороо 49 шүүгчид хариуцлага тооцсон гэвТуул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байнаОй, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээХ.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа
Т.Даваадалай: Барилгын хөгжлийн төвийн урд явган замын доогуур кабель сувагчлалын ажил хийхээр хуучин шоо хэлбэрийн явган замыг хуулсан

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баруун 4 зам дагуух явган хүний замын шинэчлэлт болон тухайн байршилд газар доор кабелийн худаг, сувагчлалын ажил, ил кабелуудыг цэгцлэх ажил хийгдэж байгаа талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өгсөн юм. 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Баруун 4 замын орчим буюу Барилгын хөгжлийн төвийн урд явган замын доогуурх кабелийн худаг, сувагчлалын ажлыг хийхээр шоо хэлбэрийн хуучин явган замыг хуулсан. Өнөөдрөөс газар доорх кабелийн худаг, сувагчлалын ажлыг эхлүүлнэ. Энэ ажил 1996 оноос хойш 29 жилийн дараа Улаанбаатар хотод газар доорх кабелийн худаг, сувагчлалын өргөтгөл хийж байгаа ажлуудын нэг нь болж байна. Ажил дууссаны дараа хуучин шоогоор хийсэн явган замыг чулуугаар солино. Шоогоор хийсэн явган замыг “Тамын шоо” ч гэж нэрлэдэг. Учир нь энэ зам дээр хүүхдийн тэрэгтэй, тэргэнцэртэй хүн явахад хүндрэлтэй байдаг. Өсгийтэй гутал, дупльтэй эмэгтэйчүүд ч энэ замаар явахад ямар хэцүү байдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Тийм учраас энэ хэсгийн явган замыг солих талаар иргэдээс гомдол их ирдэг байсан. Газар доогуурх кабель сувагчлалын ажил дууссаны дараа монголд хийсэн чулуун хавтангаар явган замыг шинэчлэхээр төлөвлөж байна. Энэ мэтчилэн Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлуудыг юу хийх гэж байгааг нь мэдэхгүй, ойлгоогүй байж улстөржүүлэх зорилгоор харлуулахгүй байхыг хүсэж байна” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.