Уншиж байна...
Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн баринаЭнэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргажээ“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээМАН: 100 хувь төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тоог 50 орчим хувиар бууруулах тухай хэлэлцэж байнаЭнэ сарын 15-наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна"Cү.Батболдын ЗГ 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байнаЧУУЛГАН: Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн өөрчлөлтөөр их дээд сургуулиуд судалгааны тендерт оролцох боломж бүрдэнэНийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байнаМонгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталжээШилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээТэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээОБЕГ: Гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоолооЕрдийн хэрэглээнээс илүүг импортолсон ч шатахуун хомсдсон тул шалгана гэвМИАТ компанийн Гүйцэтгэх захирлаар Т.Тэлмэн томилогджээ
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 13-22-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хур тунадас: 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 

Салхи: Ихэнх нутгаар говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийнгөөр шөнөдөө -24...-29 градус хүйтэн, өдөртөө -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +3...-2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна.

                             Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 14-нд ялимгүй цас, 16-нд нойтон цас, цас орно.   

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 14, 16-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-14 градус, бусад хэсгээр -4...-9 градус хүйтэн, өдөртөө +2...-3 градус дулаан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.