Уншиж байна...
"Cү.Батболдын ЗГ 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байнаЧУУЛГАН: Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн өөрчлөлтөөр их дээд сургуулиуд судалгааны тендерт оролцох боломж бүрдэнэНийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байнаМонгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталжээШилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээТэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээОБЕГ: Гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоолооЕрдийн хэрэглээнээс илүүг импортолсон ч шатахуун хомсдсон тул шалгана гэвМИАТ компанийн Гүйцэтгэх захирлаар Т.Тэлмэн томилогджээХууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө  Ц.Төрхүү: Усны үнэ 1 хайрцаг тамхинаас ч бага байнаЯармаг орчмын хэрэглээний ундны усыг хэсэгчлэн хязгаарланаХоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ-ийг ЗТЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хэлэлцэнэУСУГ 2025 оны ажлын гүйцэтгэлээ дүгнэж, шилдэг ажилтнуудаа шагнажээ
Дулааны 11 Г, Д шугамын өргөтгөлийн ажил дуусаж, нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна

Улаанбаатар хотын төв хэсгийг дулаанаар хангадаг гол магистраль 11 Г, Д  ф800 мм-ийн голчтой шугамыг энэ жил ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчилж дууслаа. Ийнхүү шугамыг халаалтад залгаж хэрэглэгчдийг дулаанаар хангаад байна. Үргэлжлүүлэн нөхөн сэргээлтийн ажил өнөөдрөөс эхэлж байна. Тухайлбал, Энхтайвны өргөн чөлөөний II хэсэг, Саппорогийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх 4.7 метрийн өргөнтэй байгалийн чулуун хучилттай явган хүний зам, ногоон байгууламж зэрэг нөхөн сэргээлтийн ажлуудыг эхлүүллээ. Үүний хүрээнд БГД-ийн нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын урд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг болон холбогдох албаныхан ажиллалаа.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг “11 Г, Д 800 мм-ийн голчтой дулааны шугамыг 1000 мм-ийн голчтой болгон  40 жилийн дараа өргөтгөлөө. Шугам солих ажлыг халаалт зогссон үед дуусгаж, дараа нь хөрсийг нягтаршуулж, хөрсний хэмжилт хийсэн. Өнөөдрөөс эхлэн явган хүний замын нөхөн сэргээлтийн ажлыг эрчимтэйгээр эхлүүлж байна. Энхтайваны өргөн чөлөөний II хэсэг, Саппорогийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх 4.7 метрийн өргөнтэй байгалийн чулуун хучилттай явган хүний замыг “ТАСО” ХХК барьж байна. Тус компанийг богино хугацаанд хариуцаж авсан ажлаа дуусган иргэдийг явган замаар чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлж өгөхийг үүрэг болгосон. Мөн Энхтайваны өргөн чөлөөг зогсоолгүй болгох ажлын хүрээнд хуучин ААН-ийн авто зогсоол байсан хэсгийг чөлөөлж, явган хүний зам, авто замын хашлага суурилуулах ажил явагдаж байна” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.