Уншиж байна...
"Cү.Батболдын ЗГ 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байнаЧУУЛГАН: Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн өөрчлөлтөөр их дээд сургуулиуд судалгааны тендерт оролцох боломж бүрдэнэНийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байнаМонгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталжээШилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээТэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээОБЕГ: Гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоолооЕрдийн хэрэглээнээс илүүг импортолсон ч шатахуун хомсдсон тул шалгана гэвМИАТ компанийн Гүйцэтгэх захирлаар Т.Тэлмэн томилогджээХууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө  Ц.Төрхүү: Усны үнэ 1 хайрцаг тамхинаас ч бага байнаЯармаг орчмын хэрэглээний ундны усыг хэсэгчлэн хязгаарланаХоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ-ийг ЗТЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хэлэлцэнэУСУГ 2025 оны ажлын гүйцэтгэлээ дүгнэж, шилдэг ажилтнуудаа шагнажээ
Яармаг орчмын хэрэглээний ундны усыг хэсэгчлэн хязгаарлана

Яармаг орчмын хэрэглээний ундны усыг хэсэгчлэн хязгаарлана.

ХУД-ийн 5.6.7.23.24-дүгээр хороодын хэрэглэгчийн хэрэглээний усыг 2025.11.06 өдрийн 22:00 цагаас 2025 .11.08-ны өглөөний 08:00 цаг хүртэл хэсэгчилсэн байдлаар хязгаарлах юм. Тодруулбал замын урд хэсэг буюу  "Food City" худалдааны төвөөс баруун тийш “Нүхтийн ам” хүртэл замын хойд талдаа “Мөнх Хадаа” -аас Нисэхийн тойрог хүртэл суурьшлийн хэсэг хамрагдах юм.

Хязгаарлалтад эмнэлэг, сургууль, цэцэрлэг орохгүй.

Хязгаарлалт хийх болсон шалтгаан нь хэрэглэгчдийн хэрэглээний бохир ус буюу хэрэглэгчээс гарч байгаа бохир усны хэмжээн дэх хатуу хог хаягдал хэд дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор өргөлтийн насос станцын хүлээн авах сан лацдаж цэвэрлэх юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид уусдаггүй 00 цаас , салфетик, хоолны хог хаягдал үсний сэв зэргийг ихээр суултууртаа хийж урсгаж байгаа нь дээр дурдсан нөхцөл байдлыг үүсгэж байна.

Хязгаарлалтад орсон хэрэглэгчдэд тухайн оршин суугаа газрын СӨХ болон орон сууцны конторуудаар дамжуулан мэдээллийг хүргэсэн байна. Мөн зөөврийн усаар хангах цэгүүдийн мэдээлэл тухайн орчимд оршин суугчдад хүргүүлэн ажиллаж байна хэмээн Ус сувгийн удирдах газар мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.