Уншиж байна...
Энэ сарын 16, 17-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн баринаЭнэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргажээ“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээМАН: 100 хувь төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тоог 50 орчим хувиар бууруулах тухай хэлэлцэж байнаЭнэ сарын 15-наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна"Cү.Батболдын ЗГ 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байнаЧУУЛГАН: Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн өөрчлөлтөөр их дээд сургуулиуд судалгааны тендерт оролцох боломж бүрдэнэНийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байнаМонгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталжээШилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээТэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээОБЕГ: Гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоолооЕрдийн хэрэглээнээс илүүг импортолсон ч шатахуун хомсдсон тул шалгана гэв
Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Өнөөдөр Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эдийн засгийг зохицуулахтай холбоотой 200 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэвч иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулж, өмчийн халдашгүй байдлыг хангасан, аж ахуйн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах, эдийн засгийн эрх чөлөөг хангах зарчмыг тогтоосон хууль байхгүй байна. Түүнчлэн, гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, хориглосон 40 гаруй хууль үйлчилж байна.

Олон улсын туршлагаас харахад иргэн, хуулийн этгээд аж ахуйн үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхэлж, ашиг олох, төрийн зүгээс хувийн хэвшилтэй зөвлөлдөх тогтолцоог бүрдүүлж, хууль тогтоомж, аливаа шийдвэр гаргалтад олон талын оролцоог хангаж, саналыг сонсох, аж ахуйн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх нь хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд эерэг нөлөө үзүүлдэг байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулах, аж ахуйн үйл ажиллагаанд төрийн оролцоог бууруулах зорилгоор Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнийг дагаж холбогдох бусад есөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. 

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөлд;

  • Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн эдийн засгийн эрх чөлөөг хангах зарчмуудыг тусгасан. 
  • Төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахтай холбоотой нөхцөлүүдийг заасан. 
  • Төрийн байгууллага, албан тушаалтанд хориглох үйл ажиллагааг тусгасан. 
  • Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх механизм буюу Эдийн засгийн бодлогын зөвлөлийн эрх зүйн статусыг бий болгож, чиг үүргийг тодорхой болгосон. 
  • Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах голлох асуудлыг тусгасан 

Дагалдах бусад хуулийн төслөөр зарим салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хориглосон, хязгаарласан зохицуулалтуудыг арилгахаар тусгажээ. 

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

Үндсэн чиглэлийн төсөлд агаарын тээвэр, эрчим хүч, санхүү, уул уурхай, даатгал болон худалдааны зарим чиглэлийн төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгон худалдаж нээлттэй хувьцаат компани болгох, төрийн өмчит найман компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, төрийн өмчит долоон компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг тусгажээ. Мөн цаашид нэмж төрийн өмчит зургаан компанийн хувьцааны тодорхой хувийг олон нийтэд санал болгох, төрийн өмчит таван компанийн хувьцааг бүхэлд нь худалдахаар төлөвлөсөн байна. 

Энэхүү саналаар 100 хувь төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тоо буурах, олон нийтийн нээлттэй хувьцаат компанийн тоо нэмэгдэх, төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын нийт тоог 19-ээр буюу 18.8 хувиар бууруулж 82 болгохоор тусгажээ. 

Дараах төрийн өмчит хуулийн этгээдүүдийн энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд нээлттэй худалдахаар тусгажээ.  

  • “Монголын цахилгаан холбоо” ХК;
  • “Хөдөө аж ахуйн бирж” ХХК;

  • “Үндэсний давхар даатгал” ХК;
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК;
  • “Хөдөө аж ахуйн корпорац” ХХК;
  • “Шивээ овоо” ХК;
  • “Багануур” ХК;
  • “МИАТ” ТӨХК;
  • “Төрийн банк” ХК;
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК;
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ;
  • “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ;
  • “Дулааны III цахилгаан станц” ХК;
  • “Дулааны IV цахилгаан станц” ХК;
  • “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК;
  • “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК;
  • “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК;
  • “Амгалан дулааны станц” ТӨХК
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.