Уншиж байна...
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээЭрүүл мэндийн дэд сайдаар томилогдсон Г.Номин ажлаа хүлээн авчээСонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцжээФОТО: Төв талбайд мөсөн хотхон урлаж байнаДүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байнаЭнэ сарын 20, 21-нд өсвөрийн уулын цанын аварга шалгаруулах олон улсын тэмцээн зохион байгуулагданаШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулнаНийгмийн ажлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээЛийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байнаНэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарнаМонгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байнаЭнэ сарын 16, 17-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн баринаЭнэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргажээ“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна

Лийшюр Трипс Туризм ХХК-ийн тухай болоод үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийнх нь талаар тус компанийн Гадаад харилцаа хариуцсан захирал А.Анужинтай ярилцлаа.

Танай компаний үйл ажиллагааны онцлог, байгууллагынхаа тухай товч танилцуулбал?

Манай Лийшюр Трипс Туризм ХХК нь 2007 онд АНЭУ-д байгуулагдсан. Одоогоор Филиппин, Гүрж, Энэтхэг, Канад, Филиппин зэрэг улсуудад үндсэн салбартай ба Монгол Улсад 2022 оноос эхлэн үйл ажиллагаа эрхэлж байна. Аялал жуулчлал бол зөвхөн аль нэг газарт очиж үзэх, танилцах, амрахын нэр биш юм. Үүний цаана тухайн улс орны ард түмэн, хүмүүс, амьдралын хэв маяг, соёл иргэншлийг ойлгох, өөртөө шинэ туршлага, мэдрэмж бий болгох, тэдгээрийн харилцан ойлголцол гээд нийгэм, соёлын өргөн хүрээний ойлголт явагдаж байдаг. Энэхүү үзэл баримтлалыг манай компани үйл ажиллагааныхаа үндэс болгож, эдгээр он, жилүүдийн турш тууштай хэрэгжүүлж ирсэн нь манай компаний онцлог болов уу гэж бодож байна.

Нийтлэг аяллын байгууллагуудаас юугаараа ялгардаг вэ? Үйл ажиллагааны чиглэлийн хувьд ямар онцлогтой вэ?

Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компани болохын хувьд салбарын бусад байгууллагуудын адил аяллуудыг тогтмол гаргадаг. Үүнд нь групп аялал, байгууллага, хамт олон, гэр бүлийн тусгай аяллууд орж байна. Харин бусдаас ялгарах онцлогийн хувьд сая дурдсанчлан бид олон улсын соёлын солилцоо, боловсрол, нийгмийн хариуцлагыг аялал жуулчлалтай уялдуулсан цогц шийдлийг санал болгодог. Бид аяллыг хүний сэтгэлгээ, хандлагыг тэлж, улс үндэстнүүдийн хоорондын харилцааг гүнзгийрүүлэх хүчтэй хэрэгсэл гэж үздэг.

Тийм ч учраас манай компани соёлын солилцооны хөтөлбөр, боловсрол, нийгэм, эрүүл мэндийг дэмжих олон улсын төсөл, туршлага судлах, солилцох албан айлчлал, орон нутгийн иргэдийг дэмжсэн нийгмийн хариуцлагын үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг тогтвортой, хариуцлагатайгаар зохион байгуулж ирсэн.

Эдгээр олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр салбарын хөгжилд болон нийгэмд ямар шинэчлэл, бодит үр дүн гарч байна вэ?

2025 оны байдлаар манай байгууллага боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр Япон Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улстай хамтран нийт долоон удаагийн төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ. Үүнээс гадна Арабын Нэгдсэн Эмират Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Филиппин Улс зэрэг бусад улс оронтой хамтарсан төсөл, хамтын ажиллагааны ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Эрүүл мэнд, боловсролын салбарын хувьд тухайн улс орнуудын дэвшилтэт туршлага, арга зүйг нутагшуулах боломж харьцангуй өндөр байдаг тул Япон Улс болон БНСУ-тай хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлж байна. Төсөл, хөтөлбөрт хамрагдсан оролцогч, албан хаагчид маань эхнээсээ гэрээ, драфтын хувьд ч тэр, бодит практикийн хувьд ч тэр ажлуудаа эхлүүлчихсэн явж байгаа. Тухайлбал, Филиппин Улсын боловсролын байгууллага, англи хэлний академиудтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд багш, сурагч солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна. Мөн зөвхөн ажил, хэргийн хүрээнээс гадна бид хүмүүстээ тухайн улс орны түүх, ёс заншил, өв уламжлал, амьдралын хэв маягийг ойлгуулж, нэг ч гэсэн зүйл ойлгоосой, сайн туршлагаас нь суралцаасай гэдэг үүднээс ханддаг. Тиймдээ ч хүмүүс маань тухайн улс орны аж амьдрал, ахуйгаас олон зүйл ойлгож суралцахын сацуу бидэнтэй эргэх холбоо сайтай, хөтөлбөрүүдэд маань тогтмол оролцоод явах хандлага нэмэгдэж байна.

Танай байгууллага энэхүү чиглэлийн үйл ажиллагааг зөвхөн дотоодоос гадагш чиглэлд хэрэгжүүлдэг үү? Гадны улс орноос Монгол Улс руу чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрхэн зохион байгуулж, хэрэгжүүлж байна вэ?

Манай байгууллага энэхүү чиглэлийн үйл ажиллагааг зөвхөн дотоодоос гадагш чиглэлд бус, гадаад улсаас Монгол Улс руу чиглэсэн хэлбэрээр давхар хэрэгжүүлдэг. Үүний хүрээнд гадаадын жуулчдад зориулсан аялал, хөтөлбөрүүдийг зохион байгуулахын зэрэгцээ Монгол Улсад ирж буй гадаадын бизнесийн төлөөлөл, албаны хүмүүсийг хүлээн авч, холбогдох байгууллагуудтай хийх албан уулзалт, арга хэмжээг зохион байгуулж байна.

Тухайлбал, сүүлийн хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улсын Кёнбүг аймагтай хамтран “Хүнс, хөдөө аж ахуйн шилдэг бүтээгдэхүүний экспортыг дэмжих зөвлөгөөн – 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Мөн одоогоор БНСУ-ын High1 Resort болон Монгол Улсын Sky Resort цанын баазуудтай хамтран “Өсвөрийн цанын аварга шалгаруулах тэмцээн”-ий ажлын зохион байгуулалтад оролцон ажиллаж байна.

Танай байгууллага тогтвортой аялал жуулчлалыг дэмжих хүрээнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж, цаашид ямар төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

Манай компанийн үйл ажиллагааны нэгэн чухал чиглэл нь тогтвортой аялал жуулчлалыг дэмжихэд чиглэдэг. Аяллын маршрут, хөтөлбөрийг боловсруулахдаа байгаль орчинд ээлтэй байх, орон нутгийн эдийн засгийг дэмжих, тухайн бүс нутгийн соёл, уламжлалыг хүндэтгэх зарчмуудыг нэн тэргүүнд баримталж ажилладаг.

Цаашид Лийшюр Трипс Туризм ХХК нь олон улсын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, соёлын солилцоо, нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн зорилтуудыг аялал жуулчлалын салбарт илүү гүнзгий тусгасан шинэ төсөл, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр зорьж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.