Уншиж байна...
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээЭрүүл мэндийн дэд сайдаар томилогдсон Г.Номин ажлаа хүлээн авчээСонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцжээФОТО: Төв талбайд мөсөн хотхон урлаж байнаДүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байнаЭнэ сарын 20, 21-нд өсвөрийн уулын цанын аварга шалгаруулах олон улсын тэмцээн зохион байгуулагданаШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулнаНийгмийн ажлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээЛийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байнаНэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарнаМонгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байнаЭнэ сарын 16, 17-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн баринаЭнэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргажээ“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Хууль зүйн байнгын хорооны аравдугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг хууль, журамд заасны дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материалыг хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг parliament.mn цахим хуудаст байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх, ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн 8 үе шатны хүрээнд ажилласан.

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2025 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр хуралдаж Улсын Их Хуралд санал болгох нэр дэвшигчдийг тодруулсан.

  1. Х.Эрдэм-Ундрах
  2. Ч.Баянжаргал
  3.   Ц.Жавхлантөгс
  4.   Ч.Өнөржаргал

Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 4 иргэнтэй хийх “ТОМИЛГООНЫ СОНСГОЛ”-ыг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар тогтлоо.

Томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагын төлөөлөл “Томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 17.00 цагаас өмнө bayarsaikhanb@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Утас: 51-267155

Бүртгэлийн хуудсыг эндээс татаж авна уу

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.