Уншиж байна...
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээЭрүүл мэндийн дэд сайдаар томилогдсон Г.Номин ажлаа хүлээн авчээСонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцжээФОТО: Төв талбайд мөсөн хотхон урлаж байнаДүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байнаЭнэ сарын 20, 21-нд өсвөрийн уулын цанын аварга шалгаруулах олон улсын тэмцээн зохион байгуулагданаШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулнаНийгмийн ажлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээЛийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байнаНэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарнаМонгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байнаЭнэ сарын 16, 17-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн баринаЭнэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргажээ“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна

 Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй "Дүүжин замын тээвэр" төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төслийн хүрээнд Франц улсаас импортлох нийт 150 чингэлэг ачаанаас өнөөдрийн байдлаар 114 нь төслийн талбайд бууж, барилга угсралтад ашиглаж байна.

Яармаг, Арцат-Өнөр хорооллыг холбосон энэхүү дүүжин замын тээврийн систем нь нийт 4.2 км урттай байх бөгөөд замын трассын дагуу 6.45-аас 42 метрийн өндөртэй 19 тулгуур баганыг суурилуулна. Одоогийн байдлаар 16 тулгуур баганыг бүрэн суурилуулаад байгаа бөгөөд энэ сардаа багтаан дахин хоёр тулгуурыг босгохоор бэлтгэл хангаж байна. Түүнчлэн Яармаг, Арцат талын буудлын барилга, гараашийн барилгын дам нурууны арматурчлалын ажил дуусаж, бетон цутгалт хийхэд бэлэн болоод байгаа бол Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна.

Тус төслийн ерөнхий гүйцэтгэгчээр дэлхийд энэ салбарт тэргүүлэгч Францын “Пома” групп ажиллаж байгаа бөгөөд дотоодын “Моннис инженеринг”, “Цагаан уран хийц” компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.