Монгол Улсын Засгийн газрын арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ганбаатарын Номин Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалд томилогдож ажлаа хүлээн авлаа.
Г.Номин шүдний их эмч мэргэжилтэй бөгөөд, 2015-2016 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд туслах судлаач,
2019-2024 онд тус их сургуулийн Нүүр ам судлалын сургуульд багш, Нүүр ам судлалын сургуулийн эмнэлэгт эмч,
2024-2025 онд Эрүүл мэндийн яаманд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.
Анагаах ухааны магистр, Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, эрүүл мэндийн салбартаа 10 жил ажиллаж байгаа боловсон хүчин юм.