Уншиж байна...
Олон улсын эрүүгийн шүүхийн 9 шүүгч, 2 прокурорт АНУ хориг арга хэмжээ аваад байнаТуулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэТомуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байнаУлаанбаатар хот орчмоор цас орноБОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир "СОР17" бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлнэТаван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байнаЧУУЛГАН: Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тусгажээХ.Нямбаатар: Монгол Улсад анх удаа 12-оос дээш давхар, орон сууцны дундах барилгыг аюулгүй буулгаж дууслааЕрөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээЭрүүл мэндийн дэд сайдаар томилогдсон Г.Номин ажлаа хүлээн авчээСонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцжээФОТО: Төв талбайд мөсөн хотхон урлаж байнаДүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байнаЭнэ сарын 20, 21-нд өсвөрийн уулын цанын аварга шалгаруулах олон улсын тэмцээн зохион байгуулагдана
Х.Нямбаатар: Монгол Улсад анх удаа 12-оос дээш давхар, орон сууцны дундах барилгыг аюулгүй буулгаж дууслаа

Хоёр жилийн өмнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт газ тээвэрлэж явсан машин дэлбэрсний улмаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон 207 дугаар байрыг “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ буулгаж дууслаа. Тус барилгыг буулгах ажлыг энэ оны есдүгээр сараас эхлүүлсэн юм. Ингээд 115 өдрийн хугацаанд буюу гэрээнд заасан хугацаандаа багтан барилгыг буулгаж дууслаа. Энэ хугацаанд буулгалтын ажлыг 80 болон 50 тонны хоёр кран, дөрвөн бага оврын экскаватор, 30 тонны нэг ковш, найман хово машинтайгаар 20-25 хүний бүрэлдэхүүнтэй бригад гүйцэтгэв. Барилга буулгалтаас нийт 9800 тонн хүнд хог бууж, 520 удаагийн рейсээр хог тээвэрлэжээ. Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өмнө нь манай улсад 12-оос дээш давхар барилгыг буулгаж байгаагүй. Бид барилгыг буулгах тендерийг дөрвөн удаа зарласан боловч шаардлага хангах аж ахуйн нэгж санал ирүүлээгүй. Тиймээс “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр”  ажиллаж, 13 давхар, бүрэн цутгамал барилгыг хугацаанд нь амжилттай буулгалаа. Ирэх долоо хоногт тус байрыг шинээр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлана. Улаанбаатар хот Морингийн даваанд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэртэй болсон. Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт тус барилгаас гарсан бетон, арматур зэргийг дахин боловсруулж, ангилан ялгаж байна. НИТХ-аар нийслэлийн 2026 оны төсвийг батлахдаа 207 дугаар байрыг шинээр барих төсвийг баталсан. Бид газын дэлбэрэлтийн буруутай этгээдээр буулгалтын зардлыг гаргуулахаар бэлтгэж байна. Дэлбэрэлт барилгын хийцэд нөлөөлөл үзүүлсэн гэж шинжээчид дүгнэсэн. Бид тус барилгыг нураалгүйгээр хүчитгэх талаар удаа дараа ярилцсан ч ингэх боломжгүй байсан” гэлээ.

Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ОНӨААТҮГ-ын дарга Ц.Болд “Бид 115 хоногт 207 дугаар байрыг буулгах ажлыг гүйцэтгэлээ. Энэ хугацаанд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын инженерүүдийн хяналтан дор, амралтгүйгээр ажиллаж барилгыг буулгасан. Тус ажлыг улсын комисс хүлээн аваад байна. Гэрээний дагуу 12 дугаар сарын 25-нд буулгаж дуусах хуваарьтай байсан” гэв.

207 дугаар байрын оршин суугч “Бид гэр орондоо буцаж орохыг их хүсэж байна. Өнөөдрийг хүртэл биднийг орхиогүй нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаныханд баярлалаа. Одоогоос хоёр жилийн өмнө бид орон гэргүй болсон. Төр 63 өрхийн 220 иргэнийг гудманд гаргалгүй түрээсийн асуудлыг шийдэж ирсэн. Ингээд байрыг маань буулгаад дахин барьж өгөх гэж байгаад их талархаж байна” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.