Уншиж байна...
Олон улсын эрүүгийн шүүхийн 9 шүүгч, 2 прокурорт АНУ хориг арга хэмжээ аваад байнаТуулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэТомуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байнаУлаанбаатар хот орчмоор цас орноБОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир "СОР17" бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлнэТаван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байнаЧУУЛГАН: Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тусгажээХ.Нямбаатар: Монгол Улсад анх удаа 12-оос дээш давхар, орон сууцны дундах барилгыг аюулгүй буулгаж дууслааЕрөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээЭрүүл мэндийн дэд сайдаар томилогдсон Г.Номин ажлаа хүлээн авчээСонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцжээФОТО: Төв талбайд мөсөн хотхон урлаж байнаДүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байнаЭнэ сарын 20, 21-нд өсвөрийн уулын цанын аварга шалгаруулах олон улсын тэмцээн зохион байгуулагдана
Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна

Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг огтлолцуулахгүйгээр аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор авто замын нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж байна.

Таван шарын нүхэн гарцын хүрээнд инженерийн дэд бүтцийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж, цахилгаан, гэрэлтүүлгийн шугам сүлжээ, гадна холбооны шугамын ажил, ус хангамж, ариутгах татуургын ажлуудыг гүйцэтгэсэн. Түүнчлэн 16,000 м.кв талбайд ногоон байгууламжийн ажил хийж, борооны ус зайлуулах насос станц, ус зайлуулах шугамыг байршуулж дууссан бөгөөд тус байршилд явган зорчигчийн гүүрэн гарцын ажил үлдээд байгаа юм. Тодруулбал, тус байршлын батлагдсан зураг төсөлд явган хүний гарцыг төмөр зам доогуур 18 метр урт нүхэн гарц байхаар төлөвлөсөн байсныг тухайн бүсийн иргэдийн аюулгүй зорчих нөхцөл байдлыг хангуулах үүднээс төмөр зам болон Найрамдлын авто зам дээгүүр гарах явган хүний гүүрэн гарц болгон өөрчилж, магадлалаар батлуулаад байна.

Тус гүүрэн гарц нь 90 метр урт, гурван орц гарцтай, 98 ширхэг шонт суурьтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд барилга угсралтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Таван шарын нүхэн гарц ашиглалтад орсноор хоногт 42830 машин нэвтэрч байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.